2016 оны ХАВАР/ЗУН загварын чиг хандлага

2016 оны Хавар зуны загварын чиг хандлага

Цөлийн загвар

Эрчүүдийн хэрэглээ, сонголтууд үргэлж сонирхол татаж байдаг. Харин 2016 оны хавар зуны загварын чиг хандлагыг “Цэргийн хээ” болон цэргийн хувцасны загвар тэргүүлж байна.

Цэргийн өнгө гэхээр зөвхөн ногооноор хязгаарлагдахгүй шороо шиг буюу бор өнгөтэй өргөн саравчтай федора болон сорочикон цамц, нимгэн ороолт зэргийг байлдааны загвар болох олон халаастай гадуур хүрэмтэй хослуулан өмсөөрэй! Харин дулаахан өдөр богино ханцуйтай, ханцуйндаа халаастай даавуун материалтай сорочикийг сонгоорой.

23

Куба загварын цамц

Сүүлийн жилүүдэд богино ханцуйтай сорочикон цамцын эрч суларсан бол яг одооноос дизайнерууд шинэ сорилт эхлүүлээд байна. Энэ бол 50-аад оны хөгшин загвартай гэгдэх цамцыг  шовх захтай костюм шиг өмсөх арга юм.

Өнгөний хувьд өөр төрлийн содон хэв маяг трэнд болж байгаа ба хар өнгөн дээр модны навчны хээтэй, төрөл бүрийн геометрын дүрсүүдтэй болон цулгуй завсрын өнгүүд ч мөн адил өвөрмөц харагдуулж чадах юм.

Энгийн срочикны товчийг нь задгай өмсөхөд эвгүй байдаг бол богино ханцуйтай срочикныхоо дээд хэсгийн товчуудыг тайлаад туршаад үзээрэй. Энэ нь хэт бариу тайлтай биш үл ялиг сул, дөрвөлжин хэлбэртэй байх ёстойг мартаж болохгүй шүү! Уг сорочикоо богино дүүжин өмдтэй хослуулан 50-аад оны цэмцгэр загварлаг хэв маягийг буцаан авчирцгаая!

ss16-trend-cuban1

Спорт загвар

2015 онд загварын тайзнаа нилээдгүй шуугиан дэгдээж чадсан трэнд бол яахын аргагүй спорт загвар юм. 2016 онд ч мөн уг хандлага үргэлжилсээр байх нь ээ.Үүний нэг нотолгоо бол нилээд хэдэн дээд зэрэглэлийн загварын брэндүүд тус загварыг онцолж байгаа юм.

Бүхий л алдартай брэндүүдийн танилцуулсан коллекцуудад нийтлэг хоёр шинж чанар байна. ХӨНГӨН бөгөөд ГӨЛГӨР. Нэг үгээр нилеонон материал. Гадуур хувцас болон бүхий л төрлийн цамцуудыг цахилгаан болон халаасны тусламжтайгаар улам загварлаг болгон дэгжин залуустаа танилцуулж байна.

Түүнчлэн зөвхөн спортын өдөр тутамдаа өмсөхөөс гадна костюм, пүүзтэй болон сорочик зангиатай ч хослуулан өмсөж болно шүү!

ss16-trend-athleisure

Ногоон өнгө

Энэ улирал цэргийн хэв маяг хэвээр хадгалагдан үргэлжилсээр байгаа ба үүнийг Canali, Calvin Klein зэрэг брэндүүдийн коллекциос харах боломжтой. Мөн Burberry, Brioni зэрэг брэндүүд оливын ногоон буюу хар ногоон өнгүүдийг ихээр ашигласан нь НОГООН өнгө нь 2016 оны түлхүүр өнгө болохыг баталж байгаа юм.

Зүгээр л та толгойноос хөл хүртлээ ногоон өнгө орсон ямар нэгэн зүйл өмсөхөд л энэ хаврын загварын чиг хандлагыг илтгэж чадах юм. Hermes-ийн гаргасан хар ногоон өнгөтэй bomber жакет болон ногоон өмдний хослолуудыг хараад л бидний юу яриад байгааг та маш сайн ойлгох болно.

Бүр дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Ногоон өнгө эргэн ирлээ нийтлэлийг уншаарай.

ss16-trend-green

Хүрэмний гадуурх хүрэм

Хувцас давхарлаж өмсөхийн давуу болон сул талыг бид бүгд мэднэ. Гэхдээ үүний харагдах байдал болон загварлаг байдал гэсэн ойлголт дээр санал зөрөлддөг шүү дээ. Жишээлбэл: Casely Hayford 2016 загварын шоундаа хөх цуван дотор улаан сул загвартай хүрмийг хослуулсан нь өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бүтээж чадсан бол Ermenegildo Zegna дэлгэмэл захтай хүрмэн дотуур эргүүлдэг захтай цамц өмсөхийг санал болгосон байна. Мөн өөрт төрлийн өнгө, бичиг, хээтэй цамц хүрэмнүүдийг хослуулах боломжтой шүү залуу минь!

Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэхэд үндсэн 2 л хүчин зүйл дээр анхаарах хэрэгтэй. 1-рт: Материал 2-рт: Бие биенээ нөхөх байдал. Материалын хувьд та даавуун, нилеон дундаас хөнгөнг нь сонгох хэрэгтэй. Биед эвтэйхэн байдалдаа анхаарч хоорондоо хэрхэн хосолж байгааг анзаараарай. Дотуур нь богино хүрмээ харин гадуур нь урт цуваа өмсөөд үзээрэй.

Зүгээр л туршаад үз!

ss16-trend-layering

Өргөн өмд

Эрчүүдийн сул хэв маяг үргэлжилж байна. Бага зэргийн сул загвартай хэтэрхий урт биш дүүжин өмд нь сүүлийн жилүүдэд өөрийн байр сууриа орхисонгүй. Casely Hayford, Dolce Gabbana зэрэг брэндүүд цулгуй өнгөөс гадна хээтэй загваруудыг танилцуулсан. Ямар ч гэсэн энэ загвар таныг халуун өдрүүдийг мэдрүүлэхгүй.

Энэ төрлийн өмдүүд богино ханцуйтай цамц болон даавуун цамцтай маш сайхан хосолдог байна. Албан ажилынхаа оффис стилдээ бага зэргийн өөрчлөлт хийгээд үзээрэй!

Та аль зөвлөгөөг туршиж үзэх гэж байна?

Бусаддаа мөн хуваалцаарай!

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх