2016 оны эрчүүдийн цагны чиг хандлага

2016 оны эрчүүдийн цагны чиг хандлага

Бугуйн цагийг хувцасны адил улирлын аясаар солиод байх шаардлагагүй байдаг. Гэвч энэ нь байнга нэг цагтайгаа явах ёстой гэсэн үг биш шүү дээ. Цагны ертөнцөд ч хувцас загварын адил мөн чиг хандлага байдаг. Харин тэр нь тийм ч ойр ойрхон өөрчлөгдөөд байдаггүйгээрээ ялгаатай.

Тэгвэл 2016 онд ямар цаг трэнд болж байгаа бол? Энэ талаар мэдээллий одоо та бүхэнд хүргэе!

DIY буюу зүүх цагаа та өөрөө хийгээрэй

story2

Өмнө нь цагныхаа нэг хэсгийг хүссэнээрээ өөрчлөх гэдгийг өөрийн нэрийг сийлэх мэтээр л ойлгодог байсан бол 2016 онд илүү нарийн болох нь. “Цагныхаа нүүр болон оосорны загвар, өнгийг өөрийн хүссэнээр тохируулах нь трэнд болоод байна” гэж Британийн Farer цагны брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Paul Sweetenham хэлжээ.

Farer брэндийн цагнууд нь Британид загвар нь хийгдэн Швейцарт угсрагддаг ба саяхнаас оосрыг нь сольж зүүх боломжтой цагнуудыг цөөн тоогоор худалдаанд гаргажээ. Оосорны хувьд хар өнгийн, алт мөнгөн Milanese mesh буюу нарийн сүлжсэн гинжин, цайвар неон өнгийн силконон гээд олон сонголттой байх юм.

Хэмжээг нь багасга

Цагны нүүр нь бараг таны хоолны таваг шиг хэмжээтэй байдаг трэндийг та санаж байна уу? Тийм бол энэ трэнд одоо хоцрогдсон. Цагны нүүрийг 42 мм-ээс доош байхаар сонговол хамгийн зөв байх нь.

small

smal 2

“2016 онд нимгэн, сонгодог загварын нүүр, энгийн зүү, арьсан оосор трэнд болно” гэж 88 Rue du Rhone брэндийн менежер Matthew Rowell хэлжээ.

“Жижиг цагны эрэлт маш их байгаа тул бид үүнд нийцүүлэн шинэ коллекц танилцуулах гэж байгаа. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд хуучны загварын жижиг цагнуудыг сонирхох болсон ба эрэгтэй хүн бүрт заавал байх ёстой загварын нэг болоод байна” гэж Shore projects брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Jono Holt хэлжээ.

jono holt

Бүхэлдээ (цагаан) алт

Яг ч бүх зүйл нь цагаан алт байх албагүй. “2015 онд трэнд болсон цагаан алт нь энэ онд ч мөн үргэлжилнэ” гэж The Watch Gallery-с тансаг зэрэглэлийн цаг худалдан авагч  Muhaddisa Fazal хэлжээ. Ягаан туяатай алт нь эрэгтэй цагны зах зээлд хэдэн жил ноёрхсон ч одоо илүү эрэгтэйлэг харагдах метал өнгө зонхилох цаг иржээ.

white gold

Харин энэ жил ямар брэндүүд анхаарлын төвд байх вэ?

 Та магадгүй алсыг харсан хөрөнгө оруулагч уу? Эсвэл зүгээр бусдаас өөр байхыг хүсдэг нэгэн үү? Аль нь ч байсан бид дараагийн трэндийг тодорхойлох үндсэн загваруудыг товч танилцуулъя.

Шинэ брэнд

“Universal Genève”-ийн шинэ бүтээл 1960 болоод 1970-аад оныг санагдуулам шинэ загварыг танилцуулах гэж байна. Сонирхолтой бас мэргэжлийн төвшнийх биш гэж үү?

universal geneve

Орчин үеийн загвар

Сүүлийн үед нилээд анхаарал татаад буй загвар. Шотландын NOMAD брэнд энгийн бөгөөд классик шинж чанарыг агуулсан орчин үеийн загварыг зохион бүтээжээ.

tech

Эргэн ирлээ

Швейцарын цаг үйлдвэрлэгч “Corum” брэнд дахин сэргэлээ. Уг брэнд Англи улсад илүү ихээр танигдсан ба өрсөлдөгч нар нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг гэсэн шүү.

Featuring 360° visibility, the timepiece boasts an advanced hand-wound Manufacture Corum Caliber CO100, which is an openworked translucent movement equipped with a ‘flying’ tourbillion that accentuates the weightless effect.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх