2016 ОНЫ НАМАР/ӨВЛИЙН УЛИРАЛД ЯМАР ӨМД ӨМСӨХ ВЭ?

2016 ОНЫ НАМАР/ӨВЛИЙН УЛИРАЛД ЯМАР ӨМД ӨМСӨХ ВЭ?

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог бие галбиртай байдаг учир бүгдэд тааруулсан, зохих хувцсыг үйлдвэрлэнэ гэдэг бараг боломжгүй гэж хэлж болно. Магадгүй таны шинээр авсан өмд хувцасны шүүгээг тань тэр чигээр нь өөрчилж чадахуйц, ирж буй улиралдаа тохируулан хувцаслах боломжийг өгч ч болно. Намрын улирал гэдэг бас нэгэн хувцсандаа шинэчлэлт хийх үе билээ.

Тиймээс та бүхэндээ намар, өвөл хэрэглэхүйц “АРГУУД”-ыг сонирхуулахын зэрэгцээ өмд-үүдээ хэрхэн зөв өмсөх талаар хуваалцъя.

 

БАРИУ ӨМД

Загварын тайзнаас бууна гэсэн ойлголтгүй хувцаснуудын нэг бол яах аргагүй бариу өмд юм. Ямар ч цаг үед ямар ч хувцастай хослуулан бүхий л хэв маягийг бий болгох боломжтой гэдэгт энэ өмдний онцлог оршиж байна. 

Юун түрүүнд биенийхээ цусны эргэлтийг зогсоомоор хэт бариу өмд сонгож болохгүй. Тарган биш ч гэсэн хэтэрхий бариу өмд нь таны бага зэргийн махлаг хэсгүүдийг хэтэрхий тодруулан харагдуулах болно. Тиймээс өөрийн хэмжээндээ тааруулаад, гол нь биедээ эвтэйхэн байдлыг хадгалан авах нь хамгийн зөв сонголт шүү. Нэмж хэлэхэд, бүх хэсгээрээ бариу биш гуя болон шилбэ хэсгээрээ илүү барьсан өмд хайгаарай.

Та бариу өмдөө Chelsea-н урт түрийтэй гуталтай хослуулснаар Harry Styles-ийн /One direction хамтлагийн гишүүн/ брэнд болсон хувцаслалтыг гаргаж чадна. Энгийн хар өмдөө өөрт байгаа ямар ч төрлийн гадуур хувцас болон цамцнуудтай хослуулж болно. Бариу өмд нь улирал бүрийн хамгийн эрэлттэй хувцасны тоонд заавал байж байдаг учраас та шүүгээндээ нэгийг байлгах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

moderntrouser-skinny

2016

        

ШУЛУУН ЗАГВАР

Пудволк болон хүрэмтэй хослуулж өмсөхөд хамгийн тохиромжтой өмд бол шулуун загвартай өмд юм. Энэ нь бариу өмдийг бодвол маш энгийн загвартай харагдах боловч та энэ өмдийг сонгосноор алзах зүйлгүй. Хэрвээ танд энэ загварын өмд байхгүй бол намар үүнийг өмсөх хамгийн тохиромжтой цаг гэдгийг хэлье.

Гудамжны хувцаслалтад шулуун өмд нь өнгөрсөн хэдэн сарын турш ихээхэн “моод” болсон ба малгайтай цамц, bomber мөн зангиа гэх зүйлстэй хослуулсаар ирсэн. Энэ хэв маяг ч одоо хүртэл хуучраагүй, намрын загварт дурдагдсаар л байна.

Хэрвээ та арай илүү “ухаалаг” хувцаслалт хайж байгаа бол Savile Row-ийн загваруудаас санаа аваарай. Хоолойтой цамц шулуун өмдний хослол ч энгийн албан хувцаслалтын төгс хэлбэр болно гэдэг итгэлтэй байна.

moderntrouser-straight

capture

ӨРГӨН ӨМД

Бага зэргийн өргөн, нэг размер том өмдийг ерөнхийд нь өргөн сул өмд гэж нэрлэдэг. Энэ нь уг жагсаалтын өвөрмөц сонголтуудын нэг боловч хүмүүс энэ загварыг нэг их сайшаадаггүй байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ өргөн загвартай өмд нь өнгөрсөн улирлуудад нэр хүндээ хурдацтайгаар дээшлүүлж байгаа ба загварын томоохон төлөөлөгчид болох Astrid Andersen авахуулаад Craig Green нар хүртэл коллекцийнхоо гол өнгө төрхийг илэрхийлэгч “брэнд” хувцас болгон танилцуулсаар байна. Магадгүй зарим хүмүүсийн бодлоор “Үеэ өнгөрөөсөн” энэхүү хувцас нь аажим аажмаар загварын тайзанд өөрийн байр сууриа олон авч байгаа нь гайхалтай хэрэг.

Тодруулбал, Минималистууд “өргөн” өмдийг илүүд үзэх хандлагатай байдаг. Энэ нь тав тухтай бөгөөд өнгөний хослолоороо гайхамшигтай дүр төрх, загварлаг байдлыг бий болгож чаддаг юм. Тиймээс цамц болон өмднийхөө аль нэг өнгийг бүдэг байлгаарай.

Өөрийнхөө биеийн хэмжээнд тааруулан сонгохоо бүү мартаарай. Саравгар загвар нь таныг өндөр мөн туранхай харагдуулах ба хэрвээ таны хөл бүдүүн талдаа бол бага зэрэг булчинлуугаа нарийссан хэлбэртэйг сонгохыг зөвлөж байна.

moderntrouser-wide

31

КОНУС ХЭЛБЭР / ШИЛБЭ ХЭСЭГРҮҮГЭЭ НАРИЙССАН БЭЛТГЭЛИЙН ӨМД

Нэгэн гайхалтай зүйл энэ жил тохиолдсон нь биед эвтэйхэн материалтай биеийн тамирын өмдийг зөвхөн чөлөөт цагаараа гэлтгүй ажил дээрээ ч өмсөж болохоор болсон юм. Биеийн тамирын хослол өмсөх дуртай бидэнд нэн өлзийтэй хэрэг болсон ба Cottweiler, Nasir Mazhar гэх загвар зохион бүтээгчид ч спорт хувцас нь дээр үнэхээр сайн төвлөрсний гавьяа шүү. Тиймээс энэ улирал шилбэ хэсэглүүгээ нарийссан бэлтгэлийн өмд нь олны анхаарлын төвд ороод байгаа юм.

Таны өдөр тутам өмсдөг өмд яана гэсэн үг вэ? Тэгвэл, та үргэлж зөвхөн жинс, даавуун өмд болон ажил хэрэгч өмд өмсөх шаардлагагүй ба нэг үгээр танд өөртөө шинэчлэлтийг хийн хослуулж биеийн тамирын өмдийг ажилдаа болон өдөр тутамдаа өмсөж болох нь ээ.

Та конус хэлбэрийн өмдөө өмсөхдөө гүйлтийн гутал болон бага зэргийн том хэмжээтэй ноосон цамцтай хослуулж өмсвөл таныг цэвэрхэн, шинэлэг харагдуулна. Мөн товчтой срочик болон поло цамцнуудынхаа эхний хэдэн товчийг задгайлж, арай илүү албаны харагдуулах төрхийг бүрдүүлэх боломжтой. Илүү ажил хэрэгч төрхийг бүрдүүлэхийг хүсвэл бараан өнгөтэй болон даавуун материалтай, төрөл бүрийн зураастай энэ загварын өмдийг сонгоорой. Мөн та классик загварын пальтог хослуулбал илүү дэгжин харагдах болно.

moderntrouser-joggers

33

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх