2016 ОНЫ НАМАР/ӨВЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ 5 ӨНГӨ

2016 ОНЫ НАМАР/ӨВЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ 5 ӨНГӨ

Хүйтний улиралд өргөн өмд өмсөж, өдөр бүр фитнессээр хичээллэн, хувцасны шүүгээгээ бүхлээр нь шинэчлэлгүйгээр загварлаг харагдах хамгийн энгийн арга бол өнгөний тоглолт юм.

Ерөнхийдөө өвлийн улиралд ямар ч өнгийн гадуур хувцас өмсөж болно. Хар, хөх, цагаан өнгүүд таны эргэн тойронд олон байгаа биз? Таны куртканы үндсэн өнгө ямар ч байж болно. Монгол залуучуудын хувьд ихэвчлэн бараан буюу хар, саарал хөх өнгийн куртка өмсдөг учраас эсрэг өнгийн ороолт малгай, зэрэг жижиг хэрэгслээр чимэх боломжтой.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ эр хүн танд 2016 оны Намар/Өвлийн загварын коллекцуудыг чимэн, 2017 оны шинэ хэв маягийг тодорхойлж буй өнгүүдийг танилцуулж байна.

 

ЗЭС

Метал гэхээр л алт шиг гялтганасан аль эсвэл мөнгө шиг гялалзсан  байх ёстой гэж үү? Maison Margiela, Craig Green, Oliver Spencer брэндүүд Зэс өнгийг тодотгон загварынхны анхаарлыг татаад амжжээ.

Тэр дундаа зэс өнгийн дээгүүр өмсөх хувцаснууд буюу бүх төрлийн материалтай цамц, элгэн болон хилэн гадуур хүрэмнүүдийг онцлоод байна. Түүнчлэн 70-аад оны загвар эргэн ирж өргөн өмдтэй, судалтай хилэн материалтай зэс өнгийн цамцийг хослуулж шинэ өнгө төрхийг илтгэж эхэлжээ.

ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

1970 оны төрхийг анхааралдаа аваарай. Зэсэн өнгө, хилэн материалууд бол гайхалтай харагдах хамгийн шилдэг хослол болно. Мөн We Connect Fashion-ий таамаглалаар Зэс өнгө нь шинэ завсрын өнгөд ороод байгаа юм. Тиймээс өвлийн үндсэн өнгүүд болон хар, хөх, саарал цагаан өнгөтэй сайхан хослох болно.

aw16colours-copper-1

1

НОГООН ЦЭНХЭР

Ногоон өнгө бол өвлийг илэрхийлэх мөнхийн өнгө билээ. Шинэ жилийн баяр болж ногоон гацуураа бид засдаг шүү дээ. Түүн шиг ногоон өнгийг хараад шинэ жилийн уур амьсгал ордоггүй газар гэж байхгүй. Харин энэ улирал илүү шигүү ойн өнгийг онцолж байна. Тодруулбал гүн ногоон өнгө дээрх цэнхэр сүүдэр.

Энэ өнгө нь илүү хүч чадалтай сэтгэгдэл төрүүлдэг ба эр хүнд танд заавал байх ёстой өнгүүдийн нэг шүү. Маш чамин бөгөөд өөртөө итгэлтэй харагдуулж чадна.

2

ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

Та ямар нэгэн ногоон өнгөтэй хувцас авахаар төлөвлөж байгаа бол аль болох гацуур шиг сүүдэртэйг авахыг хичээгээрэй. Энэ өнгийн сүүдэртэй савхи болон торгомсог материал илүүтэйгээр зохицдог. Харин ногоон болон цэнхэрийн холимог өнгө нь илүү өөртөө итгэлтэй дүр төрхийг бий болгодог. Цулгуйгаар өмссөн ч болно эсвэл ногоон цэнхэр дэвсгэр өнгөтэй төрөл бүрийн хээтэй цамц сонгож болно.

Хэрвээ та энэ өнгө өөрт чинь зохих эсэхэд эргэлзэж байвал цэргийн өнгийг сонгоорой. Мэдээж хэрэг хар ногоондуу өнгөтэй даавуун бариу биш өмд, бомбер жакет болон сул загварын куртканууд орно.

aw16colours-spruce

 

БАДМААРАГ / ХҮРЭН УЛААН

Uniqlo-н U коллекцид бадмаараг эрдэнийн чулуу шиг улаан хүрэн өнгө нь ороолтоос эхлээд бомбер жакет хүртэл бүхий л зүйлсэд нь орсон байна. Энэ нь загвар зохион бүтээгчид болон загварын шүүмжлэгчдийг алмайруулж чадсан өөрчлөлт байж чадсан юм.

3

ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

 Эрдэнийн өнгө гэхээр танд магадгүй эмэгтэйлэг санагдаж байж болно. Гэхдээ илүү гэгээлэг туяатай хүрэн өнгө нь эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн хэрэгсэлд тохиромжтой байдаг бол бараан сүүдэртэй хүрэн улаан өнгө нь эрчүүдийг чимж чаддаг юм.

Хэрвээ танд энэ өнгийн хувцас өмсөх нь хэтэрхий тод санагдаж байвал уг өнгө бага зэрэг орсон жижиг зүйлсээр өөрийгөө тодотгож болно. Жишээ нь таны өмдний халаасны хэсэг хүрэн өнгөтэй байж болно мөн тэлээ, ороолт, бээлий гэх мэт.

Танд зөвлөхөд, хэрвээ та хар юм уу шаргал өнгийн ноолууран/ноосон пальтотой бол маргад ногоон эсвэл бадмаараг шиг хүрэн улаан өнгийн цамцнуудыг сорочикон дээрээ өмсөөрэй.

aw16colours-ruby

БАЙГАЛИЙН ӨНГҮҮД

Нью Йорк-ийн онцлог шинжийг илэрхийлсэн зүйл бол яах аргагүй завсрын өнгүүд тэр дундаа байгалийн өнгүүд. Цайвар шаргал өнгийг дэлхий дахинаа тархахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн брэнд бол яах аргагүй Yeezy гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэд байгалийн өнгийг эргэн трэнд болгож чадсан юм.

Байгалийн өнгүүд буюу цайвар шаргал, бор шаргал, цайвар ногоон, бүдэг цэнхэр гээд ерөнхийдөө завсрын өнгүүд нь энэ намар, өвөл ч трэнд хэвээр үлдэх нь ээ.

4

ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

Бүх хувцсаа завсрын өнгөөр бүрдүүлэх нь бас тийм ч зохимжтой биш. Зүгээр л “НЭГ ЗҮЙЛ” гэсэн дүрмийг л баримтлаарай.

Жишээ нь гудамжны загварыг бүрдүүлэхдээ буюу чөлөөт стилээр хувцаслахдаа малгайтай цамцаа завсрын өнгүүдээс сонгож болно. Энэ өнгийн гадуур хүрэм, костюм мөн өмдүүд ч цэвэрхэн харагддаг. Харин гадуур хувцсандаа малгай, ороолт, бээлийгээрээ хослуулах нь хамгийн зөв сонголт юм.

aw16colours-earth

ХҮРЭН БОР ӨНГӨ

1970-аад оны загварыг бүхэлд нь илтгэх диско загварын тодотгол өнгө болох хүрэн бор өнгө энэ жилийн загварын тайзнаа эргэн гарч ирлээ. Гүн сүүдэртэй савхи болон бомбер жакетууд эргэн иржээ. Хүрэн өнгийн гадуур хувцсыг ноосон хөвсгөр материалтай цамцтай хослуулбал зохимжтой.

5

ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

Зэс өнгө шиг хүрэн бор өнгө байгалийн өнгүүдтэй маш сайхан хослодог. Түлхүү бор өнгийн сүүдрүүдийг хослуулж, улбар шар өнгийг хэтрүүлж хэтэрхий тод болгож болохгүй.

Харин үүнийхээ оронд төрөл бүрийн эрдэнийн чулууны өнгүүдтэй хослуулах нь гайхмаар дэгжин бөгөөд зохистой харагдана шүү! Дийлэнхдээ хүрэн бор өнгийн гадуур хувцас сонговол илүү зүгээр.

tobac

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх