2017 оны зуны улиралд шинээр танилцуулагдаж буй онцлох эрэгтэй үнэртнүүд

2017 ОНЫ ЗУНЫ УЛИРАЛД ШИНЭЭР ТАНИЛЦУУЛАГДАЖ БУЙ ЭРЧҮҮДИЙН ОНЦЛОХ ҮНЭРТЭЙ УСНУУД

 

Look fresh, Smell fresher

Зуны улирал хаяанд ирлээ. Цэвэрхэн дэгжин хувцаслахаас гадна сэтгэл татам эсвэл сэтгэл сэргэм үнэр сэнгэнүүлэн хотын гудмаар алхах сайхан биш гэж үү? Зун бол жинхэнэ үнэртэй усны улирал. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ хажууд байгаа хэн бүхэндээ сайхан сэтгэгдэл үлдээх хамгийн хүчтэй зэвсэг болох ЭР хүн танд зориулсан дэлхийн шилдэг үнэртэй уснуудыг танилцуулж байна. Та эдгээр уснаас өөрт тохирохоо сонгон туршаад үзээрэй.

Tommy Hilfiger TOMMY TROPICS

Уг ус нь дулааны улиралд хамгийн тохиромжтой лаванда цэцгийн анхилуун үнэртэйгээс гадна арьсанд маш сайн шингэдэг тул үнэрээ хадгалах байдал нь удаан. Мөн дээрээс нь 100 мл нь £22.99-р борлуулагдаж байгаа ба үнийн хувьд ч боломжийн учир залуучуудын дуртай усны тоонд яах аргагүй багтсан байна. Та ч мөн туршаад үзээрэй.

 

Dior HOMME SPORT/2017 оны хувилбар/

Тийм ч олон үнэртэй уснууд дахин шинэчлэгдэн зах зээлд танилцуулагддаггүй. Харин Dior-ийн Homme Sport үнэртэй ус нь 2017 оны шинэ хувилбараа гаргасан байна. Бэрсүүт жүрж, шүүслэг лийр зэрэг шинэхэн жимсний цуглуулга болсон час хийсэн шинэлэг үнэрийг танд санал болгож байна.

Савлагааны хувьд фитнесстээ аваад явж болохуйц хялбараас гадна Dior-ийн нэрийн хуудсыг илтгэсэн маш загварлаг хийцтэй шүү.

Hugo Boss –  BOSS BOTTLED TONIC

Та магадгүй энэ усыг мэдэх байх, энэ цаг үеийн хамгийн классик сонголт яах аргагүй мөн. Энэ ус нь өнөөдрийг хүртэл дэлхий дахинаа 70 гаруй сая ширхэг борлуулагдсан байна. Үндсэн найрлагад нь алим, башир цэцэг, синамон, шимтэглээ цэцгийн үнэрийн нийлмэл багтсан байдаг бол 2017 оны Брэнд тоник загварт нэмэлтээр цагаан гаа болон бага зэргийн жүрж оруулж өгснөөр илүү хурц бөгөөд анхилуун болгож чадсан байна.

jimmy Choo – MAN ICE

Gucci-ийн Pour Homme загварын усыг 2014 онд Jimmy Choo эрэгтэйчүүд дахин загварчлан найрлагад нь бага зэргийн өөрчлөлт оруулж бергамтот лийр, мандарин нэмж зах зээлд гаргасан байна.

Энэ усаараа илүү гэгээлэг, цоглог, сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлэхийг зорин эрчүүдийн үдшийн гоёлд хэмээн танилцуулсан юм.

Givenchy  –  GENTLEMEN ONLY EAU FRAÎCHE

Givenchy-ийн хамгийн сүүлд танилцуулсан 4 дэх үнэртэй ус нь зөвхөн ЖЕНТЛЕМЭН-үүдэд хэмээх тодотголтойгоор зах зээлд танилцуулагдсан юм. Тэр дундаа зуны улиралд зориулан шинэ хувилбараа гарсан байна. Энэ загвартаа жимсний үнэрийг нэмж өгсөн ба лемон, Непаль гаа зэргийг нэмсэн байгаа. Анх гарсан загвараасаа бага зэргийн өөр үнэртэй ч гэсэн танд илүү таалагдахаар болгож сайжруулсан юм.

Tom Ford –  SOLE DO POSITANO

Tom Ford-ийн ямар нэгэн зүйлийг хэрэглэхгүй бол зуны улирал нэг л дутуу санагддаг болж гэсэн яриа газар авсан байна. Тэгвэл бидэнд үнэртэй усыг нь ч туршиж үзэх боломж байна. Цитрусны үнэрийг багасган, цэцэг ургамлын үнэрийг нэмж млүү өвөрмөц боловч гоёмсог болгож чадсан байна. 

Тийм ч учраас 50 мл нь £155-р борлуулагдаж байгаа юм.

Jean Paul Gaultier – LE MALE SUPERMAN

Jean Paul Gaultier-ийн нүүр царай болсон Le Male эрчүүдийн хамгийн дуртай уснуудын нэг нь энэ улирал савлагаандаа шинэчлэлт хийх сонирхолтой санаачлагыг гаргасан байна. Энэ зун танд санал болгож байгаа комик номын дүр бол СУПЕРМЭН хувилбар юм. Цөөн тоогоор гарсан уг хувилбарыг үнэртэй усанд дурлагсад ихээр сонирхон цуглуулгадаа нэмж байгаа юм.

Сонирхолтой савалгаатайгаас гадна сэнгэнэсэн мэдрэмжийг танд төрүүлнэ. Аа мөн тийм ч үнэтэй биш шүү!

Dolce & Gabbana – LIGHT BLUE Eau Intense Pour Homme

Light blue бол Dolce & Gabbana-ийн хамгийн амжилттай уснуудын нэг юм. Монголчуудын дунд ч бас нилээд алдартайг та мэдэх байх. Дулааны улиралд яг л тохирсон шинэ, далайн сэрүүн мэдрэмжийг өгөх сэнгэнэсэн сайхан үнэр нь халуун өдөр болон оройн болзоонд маш сайхан тохирно.

Харин энэ нэрний хувьд Parfum хувилбар буюу таны арьсанд илүү шингэх, шингэлт сайтай үнэрээ удаан барьдаг төрлийг гаргасан байна. Та энэ усыг туршаад үзээрэй! Харамсахгүй сонголтуудын нэг шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх