2017 ОНЫ ЛОНДОНГИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГООС: ЯГ ОДОО ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ 5 ТРЭНД

2017 ОНЫ ЛОНДОНГИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГООС:

ЯГ ОДОО ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ 5 ТРЭНД

 

1 сард амрах цаг гэж алга шинжтэй. Шинэ он гарсны дараагаар дэлхий дахинаа загварын шоунууд эхлэн дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлох загварын 7 хоногийн шоунууд 5-аас илүү хотуудаар зохион байгуулагдаж эхлээд байна.

Энэ жил ЛОНДОН загварын 7 хоногийн шоунуудыг эхлүүлэн үргэлж нэгт байдаг гэдгээ батлан харуулж байна. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загваруудаас бид энэ жилийн таамаглаж байсан чиг хандлагуудаа бүрэн мэдэж чаддаг юм. Харин энэ жил нэгэн онцлох брэнд байсан нь REEBOK байлаа. Спортын хэв маягийг илүү загварлаг дүр төрхтэй хослуулж чадсан нь дэлхийн сошиал сүлжээгээр дуулиан тариад байгаа юм.

Мэдээж хэрэг загвар сонирхогч хорхойтнуудын загварын 7 хоногоос хамгийн дуртай зүйл нь Street style байдаг гэдэгтэй маргахгүй. Загварын тайзнаас ч дутахгүй энэ шоунд оролцогч сонирхогчдын анхаарлыг бүрэн татаж чаддаг. Тиймээс өнөөдөр бид та бүхэнд дэлхий нийтээрээ яг мөр зэрэгцэн алхаж явааг мэдрүүлэн, илэрхийлэх энэ нийтлэлийг бэлтгэлээ.

Цоо шинэхэн 2017 оны загваруудаас танилцуулъя. Олон төрлийн загвар трэнд дундаас таны яг одоо /энэ өвөл, хавар/ хэрэгжүүлэн өмсөх боломжтой загваруудыг онцлон хүргэж байна.

ДЭЛХИЙН ТРЭНДТЭЙ ЯГ ОДОО ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЦГААЯ!

ҮНДСЭН ЗАГВАР

Trend: ӨРГӨН ӨМД & УРТ ЦУВ

Дизайнеруудын болон загвар шүүмжлэгчдийн хамгийн их анхаарлын төвд байгаа зүйл бол яах аргагүй гадуур хувцас юм. Үүнийг хүн бүр яг одоо хэрэгжүүлэн өмсөх боломжтой.

Сүүлийн хэдэн улирал жинхэнэ өөрчлөлтийг авчирч байгаа бас нэгэн зүйл нь өргөн өмд. Энэ төрлийн загвар нь яг үнэндээ бүх хүмүүс өмсөхөд бага зэргийн асуудалтай. Тиймээс хэт өргөн биш бага зэргийн трапиц хэлбэртэй, хэтэрхий сарвагар биш ерөнхийдөө сул загваруудыг ихээр танилцуулж байна.

Загвар зохион бүтээгч Martine Rose нэгэн сонирхолтой зүйл туршжээ. Тэрээр  банкны ажилчид, оффисын ажилчид, автобусны жолоочид гээд бүхий л хүмүүсийг ажигласны эцэст өөрийнхөө коллекцийн санааг танилцуулсан байна. Танд таалагдах ч бай үгүй ч бай, тэд хөл хэсэгтээ сул орон зайг өгөх ёстой гэж үзсэн байна. Ингэж байж хөлний булчингууд чөлөөтэй байж, агаар ч сайн нэвтрэн илүү биед эерэгээр нөлөөлж чадна гэжээ.

Joseph, E.Tautz гээд олон алдартай дизайнерууд энэ улирлын загвартаа сул урт хүрэм, өргөн сул өмдийн хослолыг онцлон танилцууллаа.

    

ХЭРХЭН ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ ВЭ?

Дээр танилцуулсан трэндийг шууд даган өмс гэж хэлэхгүй ээ. Мэдээж хэрэг өөртөө тохирсон байдлаар өөрчлөх боломжтой. Магадгүй манай Монгол улсад өмсөхөд тохиромжгүй, хүмүүс сонин харах байх гэж та айсан уу?

  • Бага зэргийн өргөн өмдөө бомбер жакеттай хослуул.
  • Мэдээж өргөн өмдны хэт анхаарал татах байдлыг багасгахын тулд дээгүүрээ энгийн срочик, эсвэл ноосон цамц, пудволк өмссөн ч болно.
  • Харин гуталны хувьд энгийн кет, бараан арьсан гутал өмсөөрэй. Хэт өвөрмөц өнгө хэрэггүй.
  • Таны өмдний урт хамгийн чухал. Яг л таны шагай хавиар татсан байхад хангалттай.

ҮНДСЭН ӨНГӨ

Trend: ХӨХ ЯГААН & ШАР

Анхааруулан хэлэхэд энэ хоёр өнгийг хамт өмсөхгүй шүү! Эдгээрээс өөр бас трэнд өнгүүд байгаа ч үндсэн өнгийхөө хувьд энэ хоёр өнгийг онцлон танилцуулж байгаа юм. Энэ хоёр өнгийн төрлүүд нь загварын шоун дээр хамгийн их танилцуулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Шар өнгө нь үнэндээ өвлийн улиралд тохирдоггүй уламжлалтай. Гэхдээ энэ хэв маягйг Joseph болон Liam Hodges нарын коллекцийн танилцуулга бүр мөсөн эвдсэн гэж хэлж болно. Үнэхээр сонирхолтой байдлаар зуны өнгө гэгддэг шар өнгийг өөр өнцгөөс нь харуулж чадсан.

Мөн хэд хэдэн алдартай брэндүүдийн загварууд хөх ягаан өнгийг онцолсон байлаа. Энэ хоёр өнгөөр загварын 7 хоног амьсгалсан гэж хэлэхэд хилсдэхгүй.

ХЭРХЭН ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ ВЭ?

  • Шар өнгө нь шоотой хувцасны өнгө байх мөн ноосон цамц болон свитерт сайн тохирдог. Мөн шар өнгийн цулгуй спорт цамц зөв сонголт болно.
  • Хөх ягаан – ялангуяа бараан сүүдэртэйг нь сонгоорой. Хүрэн туяатай болоод ирэхээрээ шаргал, саарал, хар, хөх гээд бүхий л өнгөтэй гайхалтай зохицон таныг алмайруулах болно.
  • Хэрвээ танд өвлийн улиралд шар өнгө өмсөнө гэхээр нэг л эрсдэлтэй санагдаж байвал чернилэн ягаан, хүрэн өнгүүдийг заавал туршиж үзэхийг санал болгож байна!

ҮНДСЭН ЗАГВАРЫН ҮЕ

Trend: 1990-ээд оны АЯЛАГЧИД

Малгайтай хүрэм, сэмэрхий жинс бол 1990-ээд оны дэлхийг донсолгосон трэнд яах аргагүй мөн. Сүүлийн үеийн шоунуудад тухайн үеийнх шиг энгийн биш илүү өвөрмөц байдлаар уг хэв маягуудыг илэрхийлээд байгаа юм.

Topman-ий дизайнер өөрийнхөө коллекцийг үндсэн 2 төрөлд хуваан тайлбарласан юм, “Эртний Английн аялагч” ба “1990-ээд оны галзуу графикан хээ ба неон өнгө”.

Өөр нэгэн онцлох шоунууд нь Christopher Shannon, Ben Cottrell болог Matthew Dainty нарын коллекцийн танилцуулгууд байлаа. Тэдний загваруудын онцлог нь малгайтай цамц ба төрөл бүрийн тоноглолууд мөн моделуудын нүүрэндээ зурсан маск байлаа. Хурц өнгө, тод төрхүүд бүгдийн анхаарлыг татаж чадсан.

ХЭРХЭН ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ ВЭ?

  • Энэ трэндэд нэгдэх хамгийн хялбар арга бол бага зэргийн тоноглолтой гадуур хувцас, тод өнгийн жакетууд болон том сул загварын хүрэм юм.
  • Хэрвээ танд зохидог бол цайралттай жинсэн өмд малгайтай цамц яг л илэрхийлж чадах болно.
  • Гялгар цахилгаан, метал товч. Таны гадуур хувцасны товч, цахилгаан нь ил гарсан, металлаг шинжтэй гялгар байсан ч болно.
  • Уулын гутал болон энгийн кет

ҮНДСЭН МАТЕРИАЛ

Trend: ХАМБА ХИЛЭН & ХӨВӨН ДААВУУН

Бүхий л алдартай дизайнеруудын загваруудын материал дээрх үндсэн 2 хандлагыг тодорхойлоход хүргэлээ. Үнэхээр маргашгүй загварын трэндийн материалд бүгд л дуу нэгтэйгээр зөвшөөрч байгаа мэт.

Онцлог нь та эдгээр материал нь зөвхөн гадуур хувцасных гэж бодох хэрэггүй шүү, төрөл бүрийн хилэн өмднүүд ч гэсэн  үнэхээр анхаарал татахуйц байж чадлаа .

ХЭРХЭН ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ ВЭ?

  • Бага зэргийн өргөн загварын өмд туршиж үзэхээр шийдсэн залуусын хувьд даавуун материалтайг нь сонгохыг санал болгоё.
  • Дээрээ хээтэй илүү чамин төрлийн өмд таны шүүгээнд нэг байхад илүүдэхгүй. Өмсөөд үзээрэй.
  • Хилэн материалтай хүрэм, жакетыг туршиж үзэх нь хамгийн эрсдэлгүй алхам. Мөн бага зэргийн урт хүрэм ч байж болох юм.
  • Та бэлтгэлийн хувцас өмсөх дуртай юу? Гэхдээ олон нийтийн газар өмсөхөөр нэг л эвгүй байдаг уу? тэгвэл дээр нь жинсэн яайк эсвэл бомбер жакет өмсөөд үзээрэй.

ҮНДСЭН ХОСЛОЛ

Trend: БЭЛТГЭЛИЙН ХУВЦАС & МАЛГАЙТАЙ ЦАМЦ

Хэдэн жилийн өмнө спортын хувцас эрчүүдийн загварын ертөнцийг тэргүүлж байсан. Хэрвээ та бэлтгэлийн хувцас өмсөх дуртай бол одоо л таны загварлаг байдлыг бүрдүүлэх үе иржээ.

Мөн хүн бүрийн дуртай биед эвтэйхэн хувцас болох Малгайтай цамц нь эргэн трэнд болон ирсэн нь 1990-ээд он үндсэн загварын үе болон эргэн ирснийг дахин батлах шиг.

ХЭРХЭН ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ ВЭ?

  • Малгайтай цамц бол таны 2017 оны үндсэн өнгийг хослуулан илэрхийлж болох хамгийн зөв арга.
  • Спорт загварын цамц нь өнгөрсөн улиралд эргэн ирсэн. Энэ төрлийн цахилгаантай спорт цамцыг цув болон гадуур хүрэмтэй хослуулан өмсөж болно.
  • Аль ч хослолыг бүрдүүлсэн даавуун кет болон гүйлтийн пүүз бол хамгийн зөв сонголт.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх