2017 ОНЫ ХАВАР / ЗУНЫ УЛИРАЛД ЗАГВАРЛАГ ХАРАГДУУЛАХ 5 АРГА

2017 ОНЫ ХАВАР / ЗУНЫ УЛИРАЛД ЗАГВАРЛАГ

ХАРАГДУУЛАХ 5 АРГА

Заримдаа таны хувцасны шүүгээн дэх хувцаснууд яг сайхан тохирсон байхад “дүрмийн ном” буюу загварын трэнд дахиад л өөрчлөгдчихдөг, тэгээд дахиад л сарын цалингаа трэндтэй зэрэгцэн алхахын тулд зарцуулчихдаг.

Гэхдээ энэ улирал таны юу өмсөх нь чухал биш хувцсаа хэрхэн хослуулан, зохицуулж өмсөж байна гэдэг илүү чухал болсон.

Тиймээс бид хэрхэн хувцаснуудаа хослуулан өмсөх талаар мэдээлэх ба 2017 оны зун хаврын 5 онцлох стилийг танилцуулж байна.

ДОТОГШ ХИЙХ

Цамцаа өмдөн дотуураа хийх загвар өнгөрсөн хэдэн улирал бүхий л загварын шоу нь дээр ажиглагдаж байсан. Нарийн загвартай бэлтгэлийн өмд мөн костюмын өмдийг ч мөн “жинхэнэ амьдрал” дээр буулгаж чадах арга бол энэ юм.

Эхлээд хялбар аргаас эхлэн сорочикоо сайн даавуун өмдөн дотуур хийгээд үз, зангиа зүүвэл илүү дээр харагдаж чадна. Үүний дараа дараагийн шат болох поло пудволк болон бэлтгэлийн өмдний хослолруу . Энэ мэтчилэн туршаад л бай, нэг мэдэхэд дараа өвөл гарах ноосон Fisherman цамц гарахад та мэргэжлийн болчихсон байна гэдэгт итгэлтэй байна.

         

2 ДАХИН

Та жинсэнд дуртай юу? Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна.

Энэ улирал жинс нь дээр жинс гэсэн хослол трэнд болж зун хаврын аль алинд нь ч өмсөж болохуйц гэдгээ батлан харуулсаар байна. Та ч бас туршаад үзэж болно шүү. Гэхдээ 2000-аад оны үе шиг нэг ижил өнгийг битгий сонгоорой, өнөө үед олон төрлийн стиль, загвар гарж байгаа үед танд маш олон өнгөний болоод уусалтын сонголт байгаа.

ХАЙЧЛААД ЗЭРЭГЦҮҮЛ

Шагайнаас дээш татсан өмд юунаас болж гарсан юм бэ? Энэ асуулт өндөг тахиа хоёрын хэн нь эхэлж гарсан бэ гэдэгтэй яг адилхан.

Хамгийн амархан эзэмшиж чадах стиль имижийн нэгэн арга бол өмд гутал хоёрынхоо завсрын зайд яг таарсан өнгийн оймс өмсөх явдал юм. Ингэснээр та хүмүүст загварлаг, трэндтэй хөл нийлүүлэн алхаж байгаагаа харуулж чадах юм.

Эхлээд хамгийн энгийнээс эхэлж нарийн загвартай өмдөө нугалан цэвэрхэн энгийн кэттэй хослуулан өмсөх. Сүүлд нь түвшинээ илүү хүнд болон өргөн загварын өмдийг skate загварын гуталтай хослуулаарай. Үнэхээр догь шүү.

ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙХ

Костюм бол танд байдаг хамгийн үнэтэй хувцас тиймээс үүнийг ганц хурим найр нь дээр өмсөхөөс илүү зүйлд ашиглаж сурах нь чухал.

Эрчүүдийн загварын ертөнцөд гарч ирж буй “спорт & албаны” стильд баярлая. Энэ улирал гүйлтийн цамцыг илүү өргөн хүрээтэйгээр илэрхийлэх болжээ. Энэхүү дүр төрхийг бүрдүүлэхийн тулд хүрэмнийхээ дотор сайн чанарын гүйлтийн загварын цамц өмсөхөд л хангалттай.

Даавуун болон ноосон материалтай байсан ч болно, цахилгааны хувьд бүтэн биш хагас ч байж болох юм.

ДАВХАРЛАЛТЫН ИД ШИД

Өөртөө байгаа хувцсаа илүү үр бүтээлтэй ашиглахын тулд Kanye West-ийн хувцасны стилийн нэг онцлох зүйл болох “давхарлах стил”-ийг хараад ав.

Урт ханцуйтай пудволк мөн малгайтай цамц нь дотор цамц өмсөх стиль нь амархан бөгөөд үр бүтээлттэйгээр хувцсаа ашиглах нэг хэлбэр юм. Том хэмжээтэй малгайтай цамц нь мөн пальтон дотор өмсөхөд сайхан зохицох ба хамгийн гол нь өнгөнүүд нь хоорондоо нийцэж байх ёстой шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх