2017 ОНЫ ЭРЧҮҮДИЙН ЗАГВАРИЙН 9 ХУВЬСАЛ

2017 ОНЫ ЭРЧҮҮДИЙН ЗАГВАРИЙН 9 ХУВЬСАЛ

Зул сарын баяр ч өнгөрч Азийн орнуудын сар шинийн баяр тохиож бидний дуртай хувцасны брэндүүдийн хямдрал үргэлжилж байна (хамгийн чанартай, сайхан дэгжин хувцаснууд тал үнээрээ гээд боддоо). Өөрийн дуртай брэндийн вэб сайтруу яг одоо ороод үзээрэй.

Хүн бүр л ирж буй шинэ он, шинэ жилдээ өмнөх алдаагаа засан, өөрчлөгдөн шинэчлэгдэх, эсвэл илүү сайжруулах зорилго тавин эрч хүчтэйгээр урагшилдаг. Харин одоо 2017 оны хувьд загварын болон хувь хүнийхээ хүрээнд өөртөө хэрхэн хувьсал хийх талаар зөвлөгөөг хүргэе!

Анхаарлаа хандуулаарай.

  1. УХААЛАГ СОНГОЛТ ХИЙ

Эхний хувьсал бол хүн бүр тодорхой хэмжээгээр мэддэг зүйл боловч үүнийгээ илүү бодитой хэрэгжүүлээрэй гэсэн зөвлөмж юм. Тухайн үед “моод” болж буй худалдан авахаасаа өмнө танд үндсэн буюу бүх зүйлс дээр хослуулах зүйлүүд байгаа эсэхээ бод.

Жишээ нь гэхэд, хөх өнгийн даавуун өмд бүх зүйлтэй сайхан зохицдог бол Оксфорд цамц ямар ч өмдтэй төгс хослол бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Тиймээс эдгээрийг бол та юу ч бодолгүйгээр зүгээр л худалдан ав. Учир нь тэдгээр нь удаан эдэлгээтэй мөн таны шүүгээнд байгаа бараг бүх хувцастай хослуулан өмсөж болно.

  1. ӨӨРИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУДЫГ МЭДЭЖ АВ

“Өөртөө тохирсон зүйлээ л сонго”

Өөрөө өөртөө үнэнийг хэлж сурах хэрэгтэй. Өөртөө огт тохиромжгүй, элдэв янзын зүйлд өөрийгөө бүү хуур. Хэн нэгнийг дуурайж хэт хэв маяг хөөх хэрэггүй.

Эрчүүдийн хувцасны мэргэжилтэн танд ингэж зөвлөж байна: “Таны биеийг тодотгож сайхан харагдуулах хослолыг сонго, жишээлбэл олон товчтой, энгэр зөрүүлсэн хослол нь өндөр, туранхай эрэгтэйд илүү тохирдог бол ганц, хоёр товчтой хослол хэнд ч зохих классик сонголт болдог ба хэрвээ та намхан бол босоо судалтай хослол нь таныг өндөр харагдуулдаг юм.”

Өөрийн сул талаа ашигла, эсрэгээр нь биш шүү. Яг л дээр дурдсан шиг биеийнхээ хэлбэрт тохирсон хувцсаа сонгож, дутагдалтай талаа нөхөх боломжтой.

  1. НАСАНДАА ТОХИРУУЛАН ХУВЦАСЛА

Бид бүгд л Madonna-гийн насандаа тохиромжгүй хувцасладаг гэж гайхацгаадаг. Эрчүүдийг хувьд ч мөн ялгаагүй. Илүү насанд хүрж, буурь суусан хүн шиг харагдах гэж хичээсний хэрэг ерөөсөө байхгүй.

Өөрийн насандаа тохируулан хувцасла. Харин 20-иод насандаа, та жоохон туршилт хийгээд үзэхэд гэмгүй. 30-аад насандаа, та харин насанд хүрсэн бие даасан эр хүн шиг хувцаслаж байх нь зүйтэй. 40-өөд насандаа, та сахилгагүйтэж, дүрсгүйтдэг байсан үеэ ардаа хаях хэрэгтэй (ямар ч уранхай өмд, савхин хүрэм хэрэггүй). Харин 50-иад насандаа, өөрт эвтэйхэн хувцас өмсөх нь хамгийн чухал үе.

Үнэн гэвэл, эрчүүд хэдэн настай байх нь тийм ч чухал биш дэгжин, өөртөө тохирсон сайхан харагдах нь л хамгийн чухал.

  1. ӨӨРТӨӨ ОЁДОЛЧИН ОЛ

Энэ нь заавал таныг хувийн оёдолчинтой бай гэсэн үг биш юм шүү. Энэ удаад бид таны өмдний талаар ярьж байгаа юм. Өмдний хэсгийн таарч буй байдал нь  хамгийн чухал байдаг.

Тиймээс өөртөө тохирсон оёдолчин ол. Нэг талаар оёдолчин хүн зүгээр нэг энгийн хямдхан костюмыг зүүний үзүүрээр л хэдэн сая долларын үнэтэй хослол болгож харагдуулж чадахаас гадна орчин үеийнхээ трэндтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд таны хувцсыг ямар ч хэлбэрт оруулж, хэмжээг нь томсгож бас багасгаж ч чадна. Яг л танд тохирсон.

Үсчинтэй адилаар, гол нууц нь гэвэл зөв хүнээ олоод түүндээ үйлчлүүлэх явдал юм. Тиймээс одоо найзуудруугаа залгаад санал болгох хүн хайгаад үз. Ингэснээр оёдолчин тань таны юу сонирхдог талаар мэдэн бүр цаашлаад ирээдүйд шинэ хэв маягийг ч гэсэн санал болгож ч чадна.

  1. ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭГЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЛГА

Та өөрийн биеэ хэрхэн эрүүл чийрэг байлгах болоод арьсаа хэрхэн арчлах талаар хангалттай мэдлэгтэй байх. Тэгвэл үүний нэгэн адилаар хувцсандаа ч гэсэн анхаарал тавиад үз.

Хувцсандаа анхаарна гэдэг долоо хоногт ганц хоёр удаа овоолсон их хувцсаа угаалгын машинд хийхийг хэлдэггүй юм.

Гутлаа тогтмол арчиж сурах, цамцаа хөврүүлэхгүй байх мөн өөртөө 5 минутын зав гаргаад угаалгын машиныхаа ноосон цамц угаадаг тохиргоог нэг хараад үзэх гэх мэт  зүйлүүдийг зуршил болго. Та ингэснээр мөнгөө хадгалаад зогсохгүй ямарваа нэгэн ичгэвтэр байдалд орохоос сэргийлэх юм шүү.

  1. ЭЛГЭН МАТЕРИАЛЫГ АШИГЛАЖ СУР

Элгэн хүрмүүд дээд зэрэглэлийн загваруудтай тэрсэлддэг байсан. Үйлдвэрлэхэд  үнэтэй, загварууд нь нэг л болхи, материал нь арчлахад хэцүү ерөнхийдөө л хэрэгцээ багатай байдаг байсан. Таны буяны байгууллагад харж байсан томдсон, хэв загваргүй сонгодог үеийн хүрмүүдийг санаж байна уу? Энэ нь тэдний анх гарч ирсэн танилцуулга байсан юм.

2016 онд элгэн хувцаснууд нь өөр шинж чанарыг илтгэн загварын ертөнцөд хүчтэй гарч ирсэн юм. Бомбер, гадуур хурцас, гутал цүнх гээд элгэн материал ороогүй зүйлс гэж ганц ч байсангүй. Үүнтэй нэгэн адил 2017 онд элэг үнэхээр эвтэйхэн, дээд зэрэглэлийн хувцас болж чадсан юм. Элэг гэхээр зөвхөн шаргал өнгө биш солонгорсон өнгүүд ч анхаарал татаад байгаа юм.

Reiss дэхь эрчүүдийн загварын тэргүүлэх дизайнер Alex Field хэлэхдээ “Зөөлөн мөн арчлахад амар, элэг нь он жил өнгөрөх тусам сайжирсаар байна”

Харин бороонд л үүнийг өмсөж болдоггүй юм шүү.

  1. ШҮҮГЭЭГЭЭ ӨДӨР ТУТМЫН, АЛБАНЫ ГЭЖ БИТГИЙ ХУВАА

Бидний 2016 оны турш нийтлэл, мэдээллээрээ хүргэхийг зорьсон ганц зүйл гэвэл “Эрчүүдийн загварын ертөнц бол чөлөөт газар” гэсэн мессэж юм. Та бүхнийг үүнийг ойлгосон гэж найдаж байна.

Гүйлтийн гутлыг хослолтой? Мэдээж хэрэг болно шүү дээ. Шилбэ барьсан бэлтгэлийн өмдийг Derby гуталтай? Мэдээж хэрэг. Албаны маягийн хувцсыг чөлөөт загвартай хослуулах гээд үз, та азаар өмнө нь бодож байгаагаа шинэ стилээ гаргаж авах ч юм билүү.

Ганц л зүйл хэлэхэд, үдэшлэгийн орой хэзээ ч битгий бэлтгэлийн өмд өмсөж гараарай.

  1. ХААНА Ч ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Өөрийн хувцсаа амь оруулж, бүрэн гүйцэд болго.

2017 онд та гоёл чимэглэлд хөрөнгө оруул. Өөрт тохирсон чимэглэлээ олоод сонго.  Ороолт  эсвэл савхин бугуйвч, цаг гэх мэт. Мөн чамин зангиа, энгэрийн алчуур гээд.

Товчоор хэлбэл, гоёл чимэглэл бол хил хязгаарыг давахгүйгээр одоо байгаа төрхөө улам тодотгож өгөх түлхүүр юм.

  1. ЦАМЦАА ҮРГЭЛЖ ШАЛГАЖ БАЙ

Цамц бол эрчүүдийн хувцасны шүүгээний хамгийн гол зүйл. Гэхдээ өдрийн төгсгөлд, орны хөлд хуйларч үрчийсэн байдалтай л байж байдаг. Энэ жил, энэ зуршлаасаа салах хэрэгтэй.

Доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  • Цамцаа дээд тал нь 40 Цельсийн хэмд угаа
  • Цамцаа болгоомжтой тайлаад ханцуй болон 2 талаас нь эвтэйхэн нуглаад угаалгын машинд хий
  • Индүүдэхдээ цамц индүү хоёрынхоо завсар нимгэн даавуу тавьж индүүд

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх