2017 ОНЫ ЭРЧҮҮДИЙН ЦҮНХНИЙ ТРЭНД

2017 ОНЫ ЭРЧҮҮДИЙН ЦҮНХНИЙ ТРЭНД

Улирлын трэндэд зориулж цүнх авна гэхээр эмэгтэйчүүдийн л хийдэг ажил шиг санагдаж байна уу? Гэхдээ л бүсгүйчүүдтэй харьцуулахад эрчүүд цүнхээ удаан хэрэглэх хандлагатай байдаг. Тийм үү?

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр 2017 онд трэнд болох цүнхүүдийн загваруудыг танилцуулья. Та бүхэн өөрийн стиль болон хувцастаа тохируулан өөрийгөө чимэх цүнхийг сонгоорой!

ҮҮРГЭВЧ

Сүүлийн жилүүдэд бага зэргийн тансаг материалтай цүнхүүд илүү загварлаг харагдах болсон. Тэр дундаа хэлбэрийн хувьд онцлог үүргэвчнүүд өдөр тутмын хэрэгцээнд буюу фитнесс, аялал зугаалга мөн ажилдаа хүртэл хэрэглэхэд тохиромжтой учир нилээд трэнд болоод байгаа юм.

2017 оны хувьд гялгар болон гөлгөр загварууд залуусыг байлдан дагуулах нь ээ. Өмнө жилүүдэд эрчүүдэд ихэвчлэн хар савхин үүргэвчийг санал болгодог байсан бол одоо илүү байгалийн өнгө болон материал шинэ илэрхийллийг бий болгож байна. Жишээ нь гэхэд зотон даавуун, элгэн материалтай шар эсвэл ногоон өнгийн уусалттай энэ улирлын трэнд өнгүүдийг агуулсан бол орчин үеийн ажил хэрэгч залуу танд маш сайхан чимэг болж чадна.

БЭЛТГЭЛИЙН ЦҮНХ /HOLDALLS/

2017 оны амралтын өдрийн цүнх. Хэрвээ та ажлаа тараад фитнесстээ явдаг бол эсвэл амралтын өдрүүдээр гадуур гарч дасгал хийж, заал авдаг бол авч явах ачаа их байдаг биз дээ. Тэгвэл гэрээсээ дүрвэж байгаа мэт харагдахгүй байх том ч гэсэн хэлбэртэй цүнхийг сонгоорой.

Энэ жилийн хувьд илүү аялалд зориулсан загварууд трэнд болж байна. Материалын хувьд арьсан эсвэл даавуун загварууд зонхилж байгаа ба элгэн материалтай хосолсон ч байж болох юм. Мөн олон хэсгээс бүрдсэн, төрөл бүрийн халаастай байвал илүү ч загварлаг байхаас гадна зөөврийн компьютер, таблет зэргээ хийгээд явахад тохиромжтой халаастай байгаа нь эрчүүдийн сайшаалыг ихээр хүртээд байгаа юм.

БИЧГИЙН ГАР ЦҮНХ /BRIEFCASE/

Гар цүнхийн хэрэглээ нь сүүлийн жилүүдэд бага зэргийн ойлгомжгүй болсон. Энэ төрлийн ихэнх цүнхүүд энгийн ажил хэрэгч хувцаслалттай сайхан зохицдог, тиймээс ч нэг их содон хийцтэй байдаггүй.

Харин энэ жил илүү хэлбэр болон материалд анхаарал хандуулсан байна. Хэтэрхий хатуу арьсан, чанга хэлбэргүй бага зэрэг зөөлөн арьсаар хийгдсэнээр хэрэглэхэд илүү эвтэйхэн болж байна. Өнгөний хувьд хар болон янз бүрийн бор өнгийн уусалттай байх нь илүү ажил хэрэгч, цэвэрхэн харагдах болно. Хэлбэрийн хувьд зөөврийн компьютер багтах, гадна хэсэгтээ үзэг мемо дэвтэр хийх жижиг халаастай бол бүр ч дэгжин харагдана.

ҮҮРДЭГ ЦҮНХ /SATCHEL/

Хамгийн сэрэмжтэй хослуулах ёстой цүнх бол үүрдэг цүнх юм. Буруу хослуулбал өсвөр насны хүүхэд шиг харагдах болно. Харин зохимжтой хувцаслалттай хослуулбал орчин үеийн классик хэв маягийг илтгэж чадна.

2017 оны онцлох хэв маяг нь илүү бүтэцлэгдсэн бөгөөд биетэй харагдах юм. Хайш яайш салбагар биш цэвэрхэн цэмцгэр харагдах нь гол мессэж нь юм. Энэ загвар нь зөвхөн улирлын шинж чанартай биш бүхий л төрлийн хувцаслалтад зохимжтойгоороо онцлог юм.

ХАВТСАН ЦҮНХ

Бичиг баримтын түрийвч гэж нэрлэгдэх хавтсан цүнх нь эрэгтэй хүнд тохирсон хамгийн энгийн хялбар цүнх нь эр хүн танд заавал байх ёстой хэрэгслүүдийн нэгт зүй ёсоор ордог. А4-с бага зэргийн том хэмжээтэй, цахилгаантай загвар нь таныг зохион байгуулалт сайтай мөн загварлаг харагдуулна.

Энэ жилийн хувьд мөн байгалийн өнгө зонхилж байгаа юм. Гэхдээ та айлгүйгээр тод шинэ өнгө, этгээд загваруудыг туршиж үзээрэй.

УУТАН ЦҮНХ  /TOTES/

Ухаалаг бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар энэ цүнхийг та маш олон янзаар ашиглаж болно. Сүүлийн жилүүдэд тор шиг хэлбэртэй энэ цүнх нь загвар болон материалынхаа хувьд улам чанаржиж байна.

Хамгийн гол нь та цүнхнийхээ том жижиг хэмжээг сонгохдоо өөрийн гарын урт болоод өндрийн хэмжээтэйгээ тохируулан сонгоорой. Энэ жилийн хувьд янз бүрийн уриа үг хадсан, хээ эсвэл логотой загварууд зонхилж байна.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх