Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө долоохон сар үлдээд байгаа энэ үед 2022 онд Катар улсад зохион байгуулагдах дараагийн ДАШТ инновацилаг , эко цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар боллоо гэсэн сайхан мэдээ цацагджээ . Дөчин мянга орчим хүний судалтай тус цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг бүхэлд нь зөөврийн контэйнерүүдааар барихаар болсныг  Fenwick Iribarren Architects  өөрийн цахим хуудсаар дамжуулан дэлгэсэн юм.

Тус байгаль орчинд ээлтэй, инновацилаг цэнгэлдэх хүрээлэн нь ирэх гурван жилийн хугацаанд Доха хотын эргийн шугам дагуу баригдахаар болсон ба явагдах үйл ажиллагаанаасаа хамаараад буцаан буулгаад ахин барихад амар загвартайгаар баригдахаар болжээ. Энэ барилгын буцаан буулгаад ахин баригдах боломжтой байдлыг 2011 онд байгуулагдсан  ДАШТ ийн дэд бүтэц , үндсэн төлөвлөгөө , үйл ажиллагааг хариуцан ажиллах дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга H.E. Hassan Al Thawadi – “Энэхүү барилга нь өөр байршилд бүхлээрээ аль эсвэл жижиг хэмжээний спортын тэмцээнүүд , соёлын үйл ажиллагаануудад зориулагдан өөр хэмжээтэйгээр ахин баригдах боломжтой тул хойч үед өвлөгдөн үлдэх үнэ цэнэтэй барилгуудын нэг юм” хэмээн онцолсон байна.

Мөн энэ цэнгэлдэх хүрээлэн нь контэйнэрийн савнуудаас гадна өөр хэд хэдэн үндсэн барилгын материалуудыг ашиглаж байгаа ба бусад ижил хэмжээтэй стадионуудтай харьцуулахад хамаагүй бага хаягдал гаргахаар тооцоологдоод байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх