Эр хүн 30 настайдаа юуг ойлгосон байх хэрэгтэй бол? Энэ талаар тодорхой хэмжээнд бодож үзсэн л биздээ.. Миний унших дуртай зарим блог хөтлөгчдийн хувийн тэмдэглэлийг уншсаны дараа дүгнэж, уншигчидтайгаа хуваалцахыг хүссэн юм. Нийтлэгч миний хувьд 30 нас хүрснийхээ дараа яг энэ гарчгаар өөрийн сургамжаасаа хуваалцах болно.

  1. Өөрчлөлт санамсаргүй бус, зорилготой байдаг

Амьдралд тань гарах өөрчлөлт бүрийг зорилготой байх ёстой. Шалтаг тоочдог хүмүүст санамсаргүй зүйл их тохиолддог гэдгийг ажиглаж байсан уу? Харин одоо байгаагаасаа илүү хөгжих өөрчлөлтийг хийгээрэй. Хүссэн газарт тань хүргэхийн тулд тэдгээр өөрчлөлтүүдэд тодорхой төлөвлөгөө, хичээл зүтгэл шаардагдах нь мэдээж.

  1. Ажил эцсийн зорилго биш

Үнэнийг хэлэхэд сайн сургуулийн дипломтой л болчихвол сайхан амьдрах юм шиг эндүүрч байгаа дунд сургуулийн сурагчдын сонголт, гаргасан шийдвэрүүдийг хархад маш харамсалтай байна. Гэвч бидний “Агуу” хэмээн нэрлэх алдартай эрхмүүд өөрсдийн хийх дуртай зүйлийг дэлхийд хувь нэмрээ оруулахад ашигласан учраас л тэр юм. Хэрэв чи ирээдүйд илүү сэтгэл хангалуун, бүтэн амьсгаатай амьдрахыг хүсэж байгаа бол жирийн нэгэн компанид цалингийн төлөө ажиллаад суух шаардлагагүй болохыг ойлгоно.

  1. Эцэг эхээ хайрла

Өдий хүртэл эрүүл саруул өсгөсөн эцэг эхтэйгээ бид үргэлж хамт байх юм шиг л санадаг. Хэнд хэзээ юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тэд чамд үргэлж хайртай байсан, байх ч болно. Тэдэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөө.

  1. Завгүй бай

Залуу хүн хөдөлмөрч байхад буруудах зүйлгүй. Их сургуульд сурдаг байхдаа сурахын хажуугаар ажиллаад туршлага хуримтлуул. Сургуулиа төгссөний дараахан мөн л өөрийгөө завгүй байлгах арга хайгаарай. Жаахан амарч, амсхийх зуур амьдрал ямар баялаг болохыг ойлгоно.

  1. Цаг бол амьдрал

Гэхдээ завгүй байна гэдэг гайхалтай гэсэн үг биш шүү. Бид цаг хугацааг захирч чадахгүй ч, цаг хугацааг хэрхэн өнгөрөөхөө захирч чадна.

  1. Нэр хүнд аз жаргал биш

“Амжилтыг аз жаргал хэмээн андуурч” хэмээх номон дээр энэ тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Олонд таашаагдсан, эд баялагтай байлаа гээд сайхан машин, утаагүй цэвэр агаарт том байшинд амьдарч хүссэн бүхнээ хийж болох байх. Харин мөнгөөр хэмжигддэггүй сэтгэл хөдлөлийн таашаалаа залуу зандан дээрээ олж аваарай.

  1. Авьяасаа олж мэд

Надад байгалиас заяасан авьяас байхгүй гэж та бодож байж мэдэх юм. Харин авьяасыг бүтээдэг гэдгийг санаж яв. Өөрийнхөө тухай бод, юуг хамгийн сайн хийж чадах тухайгаа…  Шаргуу хөдөлмөр, тэвчээр таныг хэн болохыг хүсэж байгаагийн илэрхийлэл болно.

  1. Сайн биш зүйлдээ цаг алдах хэрэггүй

Өөрийн сайн хийж чадахгүй зүйлийг суралцаж байж хийж сурдаг. Муухан хийдэг зүйлдээ дунд зэргийн хийдэг болох гэж хичээж цагаа бүү алд. Харин сайн чаддаг зүйлээ төгс хийдэг болоход л анхаарлаа хандуулсан нь дээр болов уу даа.

  1. Эрсдэлийг турш

Бороо орж байгаа болохоор хэмээн дотор л гүйгээд байх хэрэггүй. Зарим үед гарч бүх хувцсаа нэвт норгож бай. Норлоо гээд үхэхгүй.

  1. Өөртөө анхаар

Залуу байхад барын ам уруу гараа хийхээс буцахгүй их эрч хүчтэй байдаг хэмээн залуу насаа дурсах буурлууд хэлдэг дээ. Тэгж гараа таслуулах нь ч юу юм. Гэхдээ гэнэн дэврүүн сэтгэлээр залуу хүмүүс хөөрүү зантай байдаг. Өнөөдөр гэмтсэн бол маргааш гэмтэл мэдэгдэнэ гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Бага залуу байхдаа бэртчихвэл хожим хойно одоо л нэг амьсгаа авах нь гэж бодох үед хэцүүдэж мэдэх л юм.

  1. Зүрхэндээ анхаар

Зөвхөн эрүүл мэндийн тухайд ч биш мөн хүнийг хайрлах тухай энд яригдаж байна даа. Бусдыг хайрладаг зөөлөн эсвэл хар амиа бодоод хатуу сэтгэлтэй байх уу гэдгээ чи шийднэ. Бусдад хайр энэрлийг түгээж зүрхээ хооллодог. Ядаж л эерэг энерги хуримтлуулна.

  1. Сэтгэл хөдлөлөө зөв чиглүүл

Бидний “Эр хүн” хэмээн нэрлэх та өдрийн турш юу боддог вэ? Унтахынхаа өмнө, сэрснийхээ дараа юу бодож сэрдэг вэ? Таны өдөр бүр аз жаргал мэдрүүлэх догдлол, сандралтай байдаг бол та зөв замаараа явж байна гэсэн үг. Гэхдээ тийм мэдрэмж мэдрэхгүй бол яагаад ийм байгаа, юу таныг гутрахад хүргэж байгаагийн учир шалтгааныг олохыг хичээж үзээрэй.

  1. Бусдыг сонс

Та хараахан өөрийн амжилт хэмээн нэрлэх цэгтээ хүрч амжаагүй байгаа бол хүн бүрийн сургамж танд үнэ цэнэтэй санагддаг байх. Таны хүндэлдэг, хүндэлдэггүй хүн бүрийн амнаас гарсан үгнээс суралцаж болно.

  1. Бид амжилтыг буруу стандартаар хэмждэг

Залуу хүн алдаа дутагдал гаргаж л байдаг. Гэлээ гээд давтахгүй байх нь чухал. Олон удаа алдаж эндсэний дараа л таны жинхэнэ амжилтын хэмжүүр юу болохыг өөрөө олж мэдэх болно доо.

  1. Үзэл бодлоо бусдын чамайг үнэлдгээс үргэлж илүү байлга

Өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ бахархан, гайхуулах хэрэггүй. Хичээх ч шаардлагагүйгээр харагдаж байдаг. Харин ч харуулахыг хичээх тусам инээдтэй харагддаг юм.

  1. Алдаа суралцах сайхан нөхцөл болдог

Юм хийж үзээгүй хүн бусдыг гоочлох хандлагатай байдаг. Өөрөө ямар асуудал тулгарч болохыг мэддэггүй учраас.

  1. Хүн бүр чамд дуртай байх албагүй

Бүх хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх шаардлагагүй. Хэн нэгэн танд таалагддаггүй бол худлаа инээмсэглээгүй байсан нь дээр. Таны тухай сайнгүй зүйлс дэвэргэж ярилаа гээд тэр өөрийгөө л харуулах болно.

  1. Маргаанд ялах гээд байх шаардлагагүй

Насны тоо нэмэгдэх тусам маргаан жин ихтэй байдаг учраас газар зөөлөн тавихыг хичээ. Өөрийн үнэн болохыг харуулахаар маргалдаж зогсох хэрэггүй. Эмэгтэйчүүдийн анхаарал хандуулах асуудал гэж бодоод орхи.

  1. Чамаас өөр хэн ч чамд хөрөнгө оруулалт хийхгүй

Эцэг эх тань их сургуульд явуулж, хайр халамжаар дутаалгүй өсгөсөн бол та их азтай нэгэн юм. Гэр бүл таныг дэмждэг. Дэмжлэг байлаа гээд өөрийн хөдөлмөр байхгүй бол хөрөнгө оруулалт болж чадахгүй.

  1. Арчаагүй амьтад л үхлийн тухай боддог

Ахиад л хэлье. Хайран цаг хугацаа.

  1. Сайн унтаж амар

Гэхдээ унтаж байх үедээ зүүднээс өөр юуг ч санахгүй гэдгийг мартаж болохгүй. Заримдаа бүр зүүдээ ч санадаггүй шүү.

  1. Уйтгар гуниглалд цагаа дэмий бүү үр

Өнгөрсөн зүйлс өнгөрсөндөө л үлдэнэ. Үлдээгээд түргэхэн цэг тавиад ирээдүйдээ итгэлтэй амьдар.

  1. Нэг зүйл тэр чигээрээ байхгүй

Тухайлбал бидний их сургуульдаа “Күүл” хэмээн нэрлэдэг байсан хүүхдүүд үргэлж тиймээрээ байдаггүй шүү дээ.

  1. Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай

Та хэдэн настайдаа хуримаа хийнэ гэж боддог вэ? Монголчууд залуудаа нэг гэрт ороод л 8,9 хүүхэдтэй болдог гэр бүлийн асуудалд эрт анхаарлаа хандуулдаг байсан ард түмэн. Магадгүй та өөрийгөө гэр бүл зохиоход бэлэн биш гэж бодож болох ч хайртай эмэгтэй чинь тэгж бодоогүй байвал яах вэ?

  1. Зөвхөн хэрэглэх зүйлдээ суралц

Таны суралцахыг хүсэж байгаа шиг бүх зүйлийг сурхад бүх амьдрал чинь хүрэлцэхгүй гээд бодоод үздээ.

  1. Оршин байснаараа мөнгөтэй болохгүй

Ажиллаж хөдөлмөрлөснөөс ирнэ. Тийм шүү…

  1. Хүүхэдтэй бол

Энэ албадлага биш шүү. Зөвхөн зөвлөгөө юм. Хүүхэдтэй болох нь өөрийн эцэг эхдээ талархах ухаарлыг нэмдэг.

  1. Зураг их ав

 Гэхдээ маш их биш. Өөрийн амьдралын мөчүүдийг дурсах дурсамжаа харахын тулд.

  1. Жил бүр өөртөө хувийн зорилго тавьж, түүндээ тэмүүл

Жил бүр хэд нь биелсэн, хэд нь биелээгүй. Ямар шалтгаанаас болж биелээгүй талаар эргэцүүл.

  1. Чи тийм ч залуухан биш

Дөнгөж 20 гарч яваа залуухан бас халуухан гэж өөрийгөө бодож хойш суух хэрэггүй. Хэдийнэ хөгширчихсөн байна шүү дээ.

Харин та 30 жил амьдрахдаа амьдралдаа ямар туршлага хуримтлуулсан бэ?

Магадгүй 30 наснаас өмнө мэддэг болсон сургамжаасаа бидэнтэй хуваалцаач?

Сэтгэгдэл үлдээх