Уйдахын ач тус

Уйдахын ач тус

Уйдаж суухад бас ач тус байдаг байх нь ээ? Технологийн хурдацтай хөгжлийн энэ үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник хэрэгсэл улам бүр сайжирсаар байгаа нь нэг талаас сайшаалтай хэдий ч нөгөө талаас биднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосоор байна. Бидний үед хүүхдүүд гадаа тоглож, гадаа тоглох гэж уйлдаг байлаа шүү дээ хэмээн 90-ээд оны залуус өөрөөс залуу дүү нараа зэмлэн суух хирнээ өөрсдөө ч мөн цахим ертөнцөд толгойгоо мэдүүлсэн явж байх юмаа. Ингэж юмыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон хүмүүс юмнаас амархан уйддаг гэнэ. Сонирхолтой нь уйдаж суухад бас ач тус байдаг гэнэ шүү. Шинжлэх ухаанаар батлагдсан уйтгартай байхын сонирхолтой хэд хэдэн ач тусыг уншигчиддаа хүргэж байна.

  1. Таныг илүү бүтээлч болгодог

“Чи чинь юугаа хийгээд дэмий суугаад байгаа юм бэ” гэсэн бодол өөрт төрж анхааруулдаг нь бидний сэтгэлийг зоригжуулж илүү бүтээлч болгодог байна. Ийм байдалд ороход бидэнд бүтээлч бодол, шинэ санаа төрөх магадлал өндөр байдаг байна.

photo-1451933371645-a3029668b979

  1. Ямар нэгэн алдааг олж хархад тусална

Бид юу ч хийхгүй байхад бид юу хийхийг хүсэж байгаагаа олж мэдэхэд хялбар болж, илүү урам зоригтой болдог. Хүссэн хүсээгүй хийх л ёстой гэж бодсон учраас ажилладаг завгүй хүмүүсийн хувьд хааяа уйдаж суухад гэмгүй бололтой.

  1. Зорилгодоо тэмүүлэхэд тусална

Заримдаа зорилгоо умартаад завгүй гүйж явдаг. Уйдах үед өдрийн мөрөөдөлд автаж тэр нь тухайн хүнийг өдөр тутмын болон ирээдүйгээ төлөвлөгөөнд нь чиглүүлж зорилгыг нь сануулах сануулга болдог гэдгийг судлаачид тогтоожээ.

 photo-1416163119970-b823693d67e7

  1. Үр бүтээлтэй байхад тусална

Ачаалалтай ажиллаж байгаа үед түр амсхийх сайхан боломж болдог байна. Энэ нь түр завсарлахаас арай өөр юм л даа. Өөрийгөө богино хугацаанд их дарамтаас чөлөөлж амар тайвныг мэдэрсний дараа ажилдаа эргэн ороход урагштай ажиллах гол хүч болж болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан байна.  Харин тэр амралт удаан үргэлжлээд хэрэггүй л болов уу.

  1. Одоо байгаагаас тань дээр хүн болгоно

Хүн уйдах үедээ өөрийгөө үнэ цэнгүйгээр мэдэрдэг бөгөөд энэ нь өөрийгөө илүү хөгжүүлж, бусдын хайр хүндэтгэлийг мэдрэх сэтгэгдлийг өдөөж одоо байгаагаасаа дээр хүн болох арга замыг хайхад тусалдаг байна.

man-945438_1920

  1. Аз жаргалтай байх түлхүүр болдог

Профессор Бэртранд Руссел хаана нь цагийг зугаатай өнгөрүүлэх орчин байна тийш тэмүүлж байдаг хүмүүсийн ихэнх нь цагийг дэмий өнгөрөөж, өөрсдийгөө ялзруулж байдаг ба амьдралын утга учрыг ойлгох нь удаан байдаг хэмээн үзжээ. Мөн тэрээр уйдах нь аз жаргалтай амьдралын түлхүүр болдог гэдэгт итгэдэг хэмээн хэлсэн нь ч бий. “Би аз жаргалтай хүмүүст дургүй, муухай царайлаад явж байдаг хүмүүст дуртай” хэмээн тохуурхан хэлж байсан нэгэн найзын үг санаанд орлоо…

photo-1428954376791-d9ae785dfb2d

Дээрх зөвлөгөөнүүд юу хийхээ мэдэхгүй үргэлж уйдаж, уйтгарлан суудаг хүмүүст төдийлөн ач тусаа өгөхгүй гэдгийг сануулъя. Харин та уйдах үедээ юу боддог тухайгаа хуваалцаач?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх