анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ ?

Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, эргэн тойрны хүмүүс, орчны дуу чимээ гээд бидний анхаарлыг сарниулах хүчин зүйлс өчнөөн бий. Гэтэл өндөр бүтээмжтэй ажиллахад хамгийн чухал шаардлагатай зүйл бол бүрэн төвлөрөх явдал бөгөөд бид энэ бүх гадны нөлөөнд дасан зохицож өөрсдийгөө урт хугацаанд төвлөрч сууж сургах шаардлага үе үе тулгардаг. Энэ удаагийн нийтлэлээр бид Хүн хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг тухай, мөн бид яагаад өөрийн мэдэлгүй Facebook ухаад суучихдаг, эсвэл шөнөжин өөрийн мэдэлгүйгээр хэдэн цагаар тасралтгүй Youtube үзэж суудаг талаар ярилцах болно.

Бид хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?

Анхаарлаа төвлөрүүлэхийг маш энгийнээр тайлбарлавал бидний тархи нэгэн зүйлийг гүн гүнзгий анхаарч сонирхохыг хэлнэ. Сайтар тунгаан үзвэл төвлөрөх /focus/ гэдэг маань нэгэн зүйлд бүх анхаарлаа хандуулж бусад зүйлээс анхаарлаа холдуулах явдал юм. Энгийнээр хэлбэл та нэг л зүйлд тийм гэж хэлээд бусад зүйлд үгүй гэж хэлж байгаатай яг адилхан. Биднийг ямар нэгэн зүйл хийж байхад бидний тархи болон хүртэхүй бидэнд орчны мэдээллийг автоматаар боловсруулан мэдэгдэж бидэнд санал тавина. Харин та тэр болгонд үгүй гэж хэлээд л байх хэрэгтэй. Жишээ нь:

  • Өнөөдрийн ажлаа хийх үү? Тэгье !
  • Сайхан кофе уучих уу? Үгүй!
  • Нэг Facebook-ээ шалгачих уу? Үгүй!
  • Нэг гадаа гарчихдаг юмбилүү? Үгүй!

Хэрвээ та нэг л зүйлд дахиад Тэгье! гээд хэлчих л юм бол таны төвлөрөл дуусна. Тийм байгаа биз? Гэвч бид өөрсдөө анзааралгүй Тэгье! гээд аль хэдийн хэлчихсэн байдаг. Эндээс бид нэгэн сонирхолтой асуултыг дэвшүүлж болно.

/ Илүү гүнзгий ойлгоё гэвэл энэхүү линкээр орж 1 минутын сэтгэлзүйн туршилт үзэж болно

https://www.youtube.com/watch?v=vJG698U2Mvo /

Бид хэрхэн чухал зүйл дээрээ төвлөрч, чухал биш зүйлсээсээ татгалзах вэ?

Ихэнх хүмүүсийн асуудал нь төвлөрч чадахгүйд биш харин шийдэж чадахгүйд байдаг. Бид юунд бүрэн төвлөрөхөө бүрэн шийдэж чадахгүй удаж олон ажлыг зэрэг хийх гэж оролдох тохиолдолд зөндөө байдаг. Тийм биз? Харамсалтай нь бид бодит байдал дээр 2 л зүйлийг зэрэг хийх боломжтой. Жишээ нь: Зурагт үзэнгээ хоолоо хийх, Утсаар ярингаа мэйл бичих.

Хүний тархи уялдаа холбоогүй нэг ажлаас нөгөөд тийм ч хялбар анхаарлаа шилжүүлж чаддаггүй. Энгийнээр тайлбарлавал та имэйл бичээд дундаа явж байтал таниас хэн нэгэн тусламж гуйлаа гэж бодьё. Та найзтайгаа ярилцаж дуусаад емайлээ үргэлжлүүлэн бичих гэхэд юу бичиж, ямар санааг илэрхийлж байснаа мартсан байдаг тиймээ? Та нэг зүйлээс нөгөөд анхаарлаа дахин төвлөрүүлэх бүртээ багагүй цаг хугацаа, энергийг дахин зарцуулах шаардлагатай болдог. Олон Улсын Мэдээллийн Менежментийн нийгэмлэгээс 2003 онд гаргасан судалгаагаар 5 минут тутамд емайл хаягаа шалгах зуршилтай хүн емайл хаягаа шалгаж дуусаад ажлаа үргэлжлүүлэн хийхийн тулд 64 секунд зарцуулдаг болохыг дурьдсан байдаг. Өөрөөр хэлвэл 6 минут тутмын 1 минутыг дэмий зүйлд саатаж өнгөрүүлдэг гэсэн үг.

Уоррен Баффетийн анхаарлаа төвлөрүүлэх 2 ЖАГСААЛТ арга

Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет-н үр дүнтэй нэгэн арга нь юунд анхаарлаа төвлөрүүлэх, юун анхаарлаа төвлөрүүлэхгүй байх арга юм. Энэ аргыг өөрөөр үр дүнтэй шийдвэр гаргах, зөв зүйл хийж байгаагаа бататгах зэрэгт ашиглаж болно.

Нэгэн өдөр Уоррен Баффет өөрийн хамтран ажиллагчаасаа дараах 3 алхамт дасгал хийж үзэхийг зөвлөжээ.

Алхам 1: Баффет өөрийн Майк Флинт хэмээх хамтрагчаасаа карьертай холбоотой 25 зорилгоо бичихийг асуужээ. Дараа нь Флинт хэсэг бодож нэг нэгээр нь жагсаан бичив.

Алхам 2: Дараа нь Баффет Флинтээс өөрийн жагсаалтаа дахин хянаж хамгийн чухал гэсэн 5 зорилгыг дугуйлахыг хүсэв. Ингээд Флинт хамгийн чухал 5 зорилгоо дугуйллаа.

Алхам 3: Ингээд Флинт 2 жагсаалттай боллоо. A жагсаалтанд 5 дугуйлсан зорилгын жагсаалт, харин Б жагсаалтанд дугуйлаагүй 20 зорилгын жагсаалт

Флинт энэ дасгалаас дугуйлсан 5 зорилгодоо төвлөрөх хэрэгтэйгээ ойлгосноо илэрхийлэв. Харин Баффет Б жагсаалтын талаар асуулаа. Флинт харин “Тэгэхлээр хамгийн чухал 5 зорилгодоо эхлээд төвлөрнө. Үлдсэн 20 зорилгодоо дараа нь төвлөрнө. Энэ 20 зорилго мөн чухал тул би зав зайгаараа энэ 20 зорилго дээрээ төвлөрөх ёстой юм байна. Тэгтэл Баффет “ Үгүй ээ. Буруу байна Майк. Б жагсаалт бол чиний “Татгалзах зүйлсийн жагсаалт” юм. Юу ч болж байсан А жагсаалтанд байгаа 5 зорилгодоо хүрэх хүртлээ татгалзах зүйлсийн жагсаалтанд анхаарлаа бүү хандуул” гэж хэлсэн байдаг.

Энэхүү дасгал нь таны эмх замбараагүй олон дотоод хүслийг тань цэгцэлж юунд төвлөрөх ёстойгоо мэдэхэд тусална. Гэсэн ч та төвлөрч чадахгүй байна уу?  Тэгвэл хэд хэдэн энгийн үр дүнтэй төвлөрөх зөвлөгөөг хүргэе!

  1. Үр дүнгээ хэмж

Ихэнхдээ төвлөрөл нь эргэх холбоо үүсээгүйгээс болж сулардаг. Бидний тархи зорилтот үр дүндээ чиглэж буй эсэхээ шалгадаг төрөлхийн араншинтай ба үүнийг үр дүнгээ хэмжихгүйгээр мэдэх боломжгүй юм. Тиймээс бид үр дүнгээ хэмжих зайлшгүй шаардлагатай байдаг. Хэмжиж чадвал бид сайжирч чадна. Сайн эсвэл муу байгаагаа бид хэмжиж байж л мэднэ.

  • Би хэдэн удаа суниаж чадаж байгаагаа мэдэж байж би булчингийн хүчээ мэднэ
  • Өдөр бүр ном унших зуршлаа хэмжиж байж үр дүнтэй уншиж байгаагаа мэднэ

Бид хэмжиж чадах даалгаврууддаа л төвлөрч чадна. Харамсалтай нь бид ихэнхдээ хэмжихээс айдаг, яагаад гэвэл хэмжихэд гарч ирсэн тооноос бид заримдаа айдаг. Хэмжихэд хамгийн чухал зүйл бол хэмжинэ гэдэг таны хэн болохыг шүүмжлэх бус, таны хаана байгааг хэлж өгөх эргэх холбоо гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Ойлгохын тулд, олж нээхийн тулд хэмжих нь өөрийгөө илүү өөдрөгөөр харахад тус болно. Өөрийнхөө илүү чухал зүйлсэд зарцуулж буй цагаа хэмжих нь таньд маш чухал юм шүү. Өөртөө чухал зүйлст зарцуулж буй цагаа хэмжсэнээр чухал бус зүйлд цагаа зарцуулахаа сэргийлж чадна.

  1. Үр дүнд бус үйл хөдлөлд төвлөрөх

Ихэнхдээ бид нар амжилтанд хүрсэн үйл явцыг биш амжилтанд хүрсэн үр дүнг хардаг. Тиймээс үр дүнг эрт хүсэмжлэхээс татгалзаж тогтмол үйл хөдлөлд ач холбогдол өгөх нь нэн чухал гэдгийг санаарай. Хэд хэдэн жишээгээр тайлбарлая.

  • Хэрвээ та сайн нийтлэлч болохыг хүсэж байвал, мэдээж шилдэг борлуулалттай номоор шалгарах нь таатай ч энэ үр дүнд хүрэх ганц арга зам нь тогтмол бичих
  • Хэрвээ та маш эрүүл чийрэг биетэй болохыг хүсэж байвал энэ үр дүнд хүрэх цорын ганц арга зам бол эрүүл хооллож ,тогтмол дасгал хийх
  • Хэрвээ та хэн нэгнээс илүү утга учиртай нэгэн болохыг хүсэж байвал хийж бүй зүйлдээ л дурла. Өдөржин мөрөөдөж суудаг нэгний оронд үр дүнд хүрэхийн төлөө хичээн ажилладаг тэр хүнд дурла.

  1. Утсаа өөр өрөөнд үлдээ

Утасны дуудлага бол бидний анхаарлыг сарниулдаг түгээмэл зүйлүүдийн нэг. Тиймээс нэн чухал ажлаа хийж гүйцэтгэж байхдаа утсаа өөр өрөөнд үлдээх, эсвэл дууг нь түр хаахад болно. 10-20 минутын дараа эргээд залгахад тийм ч их асуудал үүсэхгүй шүү дээ!

  1. Full Sceen Mode-той найзлаад үз

Хэрвээ та компьютер дээр ихэнх цагаар ажилладаг бол аль болохоор full screen mode дээр ажиллаарай. Энэ нь таныг бусад цахим сүлжээний notification-д анхаарлаа хандуулахаас сэргийлэхэд тус болно.

Нийтлэлийг бичсэн: А.Тэмүүлэн

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх