Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Adidas  гутал болон бэлэн хувцасны загвар гаргах 24 сарын сургалттай өөрсдийн нэрийн загварын Академиа буцаан ажиллуулж эхэллээ. Тус Академи нь  Орегон мужийн Портланд хотод байрлах Adidas ийн Хойд Америкийн төв  ,  Герман улсын Herzogenaurach-д байрлах Adidas Глобал төвүүдэд  байрлах бололтой. Академид элсэгчид 2 жилийн хугацаанд Adidas ийн үндсэн дизайнеруудтай хамтран ажиллан бусад загварын мэргэжилтнүүдээс брэндийн дизайн , бүтээгдэхүүний маркетинг , бүтээгдэхүүн хөгжүүлэлт , инноваци гэсэн чиглэлээр сургалтууд хамрагдахын зэрэгцээ Шанхай , Токио гэх мэт хотуудын гол дизайны студиүд дээр ажиллан гайхалтай туршлагыг бий болгох боломжтой аж. Мөн зарим амжилттай төгсөгчид Adidas-д үндсэн ажилтнаар үлдэн ажиллах боломжтой.

Тус хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Аппликэйшн хүлээж авах сүүлийн хугацаа: 4-р сарын 15

Эх сурвалж: Hypebeast

Сэтгэгдэл үлдээх