Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Airbnb болон National Geogrpahic хамтран онлайн уралдаанд түрүүлсэн хоёр хүнийг 8 сарын -21 нд болох нар хиртэлтийг үүлэн дээгүүр хувийн онгоцоор үзүүлэхээр болжээ. Уралдааны ялагчид Yale-ийн их сургуулийн сансрын физик судлалын доктор Jedidah Isler  болон National Geographic сэтгүүлийн гэрэл зурагчин/шинжлэх ухааны сэтгүүлч Babak Tafreshi нараас өөрийн сонирхсон асуултын хариултыг авахын зэрэгцээ хоёр цагийн турш хувийн онгоцоор аялан нар хиртэлтийг үзэх юм байна.  Мөн Орегоны эзгүй онгон байгальд орших геодезийн барилгад нэг шөнийг өнгөрүүлэн телескопоор шөнийн оддыг дурандах завшаан тус уралдааны шагналд багтаж байгаа аж.

Уралдаанд оролцогчид 21 болон түүнээс дээш нас нийх байх ёстой ба АНУ болон Канад зэрэг улсууд руу нэвтрэх визтэй байх ёстой ажээ.

Сэтгэгдэл үлдээх