Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Английн тансаг зэрэглэлийн хувцасны загвар зохион бүтээгч  Леe Александр Макквиний намтарчилсан баримтат киноны анхны трэйлэр цацагдлаа. Ian Bonhôte болон Peter Ettedgui нарын найруулж , продюсер-аар нь ажилласан тус баримтат кинонд McQueen-ын алдрын оргилд хүрэх замын хөшигний ард юу болж байсан талаар илүү үзүүлэх бололтой.

Ажилчин ангиас гаралтай Макквин хэрхэн загварын салбар луу мөрөөдөлдөө хөтлөгдөн эргэлт буцалтгүй орж , сэтгэл хөдлөл агуулсан загвар гаргахын тулд хэр их хөдөлмөрлөж , өөрийн нэрийг загварын салбарт цууриалтулхын ямар замыг туулсан талаар үзүүлэхийг зорьжээ. Мөн энэхүү баримтат кинонд 1998 оны намар/өвөл-ийн загварын шоун дээрх галаар бүрхэгдсэн модель , 2006 оны намар/өвөл-ийн шоун дээрх Кэйт Моссын холограм зэрэг загварын салбарын сонирхолтой мөчүүд тус баримтат кинонд багтжээ.

Ингээд ирэх 6-р сарын 8-нд нээлтээ хийх одоо цагийн хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Александр Макквиний талаарх баримтат киноны трэйлэрийг хүлээн авч үзэцгээе.

Сэтгэгдэл үлдээх