Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Apple компани албан ёсоор “Apple Pay Cash” ийг эхлүүлснээр iphone хэрэглэгчид хоорондоо гүйлгээ хийхэд урьд өмнөхөөсөө хялбар боллоо. Iphone болон Ipad дээрээс ашиглаж болох тус Imessage үйлчилгээг эхлүүлэх үйлдлийн систем нь ios 11.2 байх юм байна. Энэхүү шинэ үйлчилгээ нь зөвхөн утсаараа мөнгө шилжүүлээд зогсохгүй IOS йн төхөөрөмжүүдтэй нийцтэй ажилладаг виртуал дебит картуудын үйлчилгээнүүдийг мөн гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Мөн Siri –гээр дамжуулан мөнгө хүлээн авч , шилжүүлэх үйлдлүүдийг хийх боломжтой аж.

Дээр дурдсанаар Apple Pay cash мөнгө шилжүүлэх үйлчилгээ үнэгүй хэдий ч виртуал дебит картаар хийх гүйлгээ нь 3% -ийн шимтгэлтэй юм байна.

Сэтгэгдэл үлдээх