Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь 207 ам.долларт хүрснээр Apple нэг их наяд долларын үнэлгээтэй компани боллоо. Энэхүү хувьцааны 8 хувийн өсөлтийн гол шалтгаан нь Apple-ийн гол бүтээгдэхүүн болох Iphone-ий борлуулалт энэ долоо хоногийн эхээр нэмэгдсэнтэй холбоотой юм.

Санхүүгийн салбарынхан бүгд Apple болон Амазоны хэн нь түрүүлж нэг их наядын үнэлгээнд хүрэх талаар олон төрлийн таамаг дэвшүүлж байсан бөгөөд iphone ий ачаар тус уралдаанд Apple түрүүллээ.  Apple ийн CEO Тим Күүк ийн мэдээлэлснээр бол энэхүү өсөлтөд iphone-оос гадна Apple-ийн бусад бүтээгдэхүүн , үйлчилгээнүүд болох Apple Pay , AppStore , гэрийн ухаалаг төхөөрөмж зэргийн борлуулалтын өсөлт мөн хамаатай аж. Нийт үнэлгээ нь их наяадад хүрснээр Apple дэлхийн чинээлэг улсууд болох Саудын Араб болон Швейцарийн эдийн засгийн хэмжээтэй тэнцэж байгаа юм.

Гэхдээ Apple хамгийн анхны нэг их наядын үнэлгээнд хүрч чадсан хувцьцаагаа олон нийтэд арилжаалдаг компани биш бөгөөд 2007 онд Хятадын газрын тосны компани болох Petrochina 1 их наяд ам.долларын үнэлгээнд хүрч байсан юм. Гэвч тухайн үеэс хойш үнэлгээ нь жил ирэх тусам буурсаар одоогийн байдлаар Нью-йоркын хөрөнгийн бирж дээр 205 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх