Apple-д хайртай хүмүүсийн очих ёстой газар

Apple-д хайртай хүмүүсийн очих ёстой газар

Дэлхийн топ 100 брэндийн 1 дүгээрт эрэмбэлэгддэг Apple компани нь гар утас, компьютер, таблет, цаг, чихэвч гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг тогтмол ашигладаг тодорхой хэрэглэгчид дэлхий дахинд бий болсон.

Тэдгээр хүмүүсээс яагаад та Apple-н бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсээр байгаа талаар лавлахад  маш олон төрлийн хариултуудыг хэлдэг. Хэрэглэж сурсан, ашиглахад амар, өөр бүтээгдэхүүн ашиглаж үзэхэд ойлгомжгүй санагдсан, загвар дизайн нь таалагддаг зэргийг хэлэхээс гадна цаашид үргэлжлүүлэн ашиглахаа илэрхийлдэг байна.

Манай улсад ч гэсэн шинэ загварын iPhone утсыг тэсэн ядан хүлээдэг, MacBook компьютер, iPad таблет хэрэглэж, Apple Watch цаг зүүсэн хүмүүс цөөнгүй тааралдана. Үүнээс үзэхэд Apple нь дэлхий дахины хамгийн шилдэг брэнд гэдэг нь гарцаагүй юм.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Манай улсад Apple-н бүтээгдэхүүнүүдээс зарж борлуулдаг дэлгүүр, хувь хүмүүс олон байдаг ч Apple-н бүхий л бүтээгдэхүүнийг цогцоор нь худалдаалж байгаа дэлгүүр байхгүй гэхэд хилсдэхгүй. Монголдоо анхдагч болж Дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь худалдаалах iStore Mongolia дэлгүүр Улаанбаатар хотод маань үүд хаалгаа нээжээ. Үүдээр нь ормогц Apple-н дэлгүүрийг санагдуулам өвөрмөц тохижилт, дулаан уур амьсгалтай тус дэлгүүрт очсоноор сүүлийн үеийн iPhone утсуудыг шууд ашиглаж үзэх боломжийг бүрдүүлсэн нь сонирхолтой санагдлаа.

 

 

Apple-н бүтээгдэхүүнийг шимтэн хэрэглэдэг, шинэ загварыг тэсэн ядан хүлээдэг та бүхэн тус дэлгүүрээр зочлоорой. Улаанбаатар их дэлгүүрийн 4 дүгээр давхарт байрлаж байна.

Мөн та бүхэн сошиал хуудсуудыг нь даган үнэ, бүтээгдэхүүний сонголтуудыг харахаас гадна, урамшуулал шинэ мэдээ мэдээллийг аваарай.

Facebook хуудас              Instagram хуудас             Вэб сайт        

   Утас: 7000-3399

Сэтгэгдэл үлдээх