Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Apple -ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возниак өөрийн онлайн технологийн сургалтын хөтөлбөрийг эхлүүллээ. Woz U гэх нэртэй эл хөтөлбөрийн үндсэн зорилго нь технологийн салбарт ажиллах хүсэл, эрмэлзэлтэй хүмүүсийг хөгжүүлэх болон технологийн чадваруудыг сурталчлах зорилготой. Эхний ээлжид Woz U хөтөлбөр програм хөгжүүлэх болон компьютер хангамжийн чиглэлийн сургалтуудыг санал болгож байгаа ба цаашдаа дата боловсруулах арга техникүүд, гар утасны аппликэйшн хөгжүүлэлт , цахим хамгаалалтын систем зэрэг чиглэлүүдийг  хөтөлбөртөө багтаахаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт Возниак өөрийн эхлүүлж буй технологийн  хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийхдээ хүмүүсийг санхүүгийн бэрхшээлд оруулахгүйгээр чанартай боловсролыг олгохыг зорьж байгаа талаараа онцолжээ.

“Бидний гол зорилго бол технологийн салбарт ашиглагдахуйц дижитал мэдлэг , чадварыг хүнд ямар нэгэн санхүүгийн хүндрэлд оруулахгүйгээр олгох юм. Хүмүүс ихэвчлэн технологийн чиглэлийн карьерийг хөөхийг хүсдэггүй нь тэд өөрсдийгөө чадахгүй байх гэж боддогтой холбоотой. Би тэд нарыг чадна гэдгийг мэдэж байна мөн үүнийгээ ч тэдэнд баталж харуулахыг хүсэж байна.”

Одоогийн байдлаар Woz U хөтөлбөр зөвхөн онлайн хэлбэрээр явагдаж байгаа хэдий ч Возниак эл хөтөлбөрийг өшөө илүү өргөжүүлж дэлхий даяар 30 гаруй хотод өөрсдийн гэсэн сургалтын кампийг бий болгохоор зорин ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байна.

Woz U хөтөлбөр зөвхөн технологийн салбарт ажиллахыг хүүсэн хүмүүсийг сургахаас гадна технологийн компаниудын ажилчдыг илүү чадваржуулах сургалтыг мөн давхар санал болгож байгаа аж.

“Би бүхий л амьдралынхаа туршид технологиор дамжуулан илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохыг зорьж ажиллахын зэрэгцээ боловсролыг үргэлж чухал зүйл хэмээн авч үзсээр ирсэн. Одоо бол Woz U -ийн эрин үе дөнгөж эхэлж байна.” 

Сэтгэгдэл үлдээх