Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Технологийн мэргэжилтнүүдийн мэдээлэлж буйгаар Apple ирэх зунаас эхлэн хилийн чанад дахь борлуулалт муу байгаа тагаар холбогдуулан Iphone X ийн үйлдвэрлэлийг зогсоож магадгүй бололтой.

Iphone худалдаанд гарсны 10 жилийн ойг тохиолдуулан гаргасан тус загвар нь гол зах зээлүүдийн нэг болох БНХАУ ын хэрэглэгчдийн дунд бусад утаснуудтай харьцуулахад тийм ч өндөр борлуулалттай биш байгаа аж. KGI секюритизийн шинжээч Мин Чин Күо Мetro cэтгүүлд өгсөн мэдээлэлдээ Iphone X ийн дэлгэцэн дээр байдаг тэмдэглэгээний хэмжээ ашиглагдах зайг багасгаж байна гэж үзжээ.

Үүнээс гадна Күо-ийн мэдээлэлж буйгаар Apple намар 9 сард шинэ загвараа танилцуулахын тулд Iphone X ийн үйлдвэрлэлийг зогсоохыг хүсэж байгаа гэжээ. Шинээр гарах загварууд нь 2018 оны сүүл гэхэд Apple ийн ухаалаг утасны борлуулалтыг 10 хувиар өсгөнө гэсэн таамаглалыг мөн дэвшүүлээд байгаа аж.  2018 онд шинээр гарах загваруудад одоогийн байдлаар  5.8 инч болон 6,5 инчийн хэмжээтэй хоёрдугаар үеийн Iphone X болон Face ID технологитой ,650-750$ үнэтэйгээр гарах 6,1 инчийн хэмжээтэй Iphone SE загварын шинэ хувилбар зэрэг ухаалаг утаснууд багтаж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх