Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Ирэх 9-сард шинээр танилцуулагдах Iphone -ой холбоотой цуурхал мэдээллүүд дундаас бид 9-р сард гурван шинэ загвар танилцуулж магадгүй гэсэн харьцангүй баттай эх сурвалжийн мэдээллийг хүргэж байна. 

Өмнөх жилүүдийн Iphone ий шинэ загварууд танилцуулагдах ерөнхий хугацааны үеүүдийг харахад Iphone-ий арван жилийн ойд зориулагдан гарсан Iphone X 11-р саард нээлтээ хийн, танилцуулагдсаныг эс тооцвол бүх Iphone 9-р сард танилцуулагдсан байгаа юм. Одоогоор бид Iphone ий шинэ загварууд “S” нэмэлтийнх байх уу аль эсвэл цоо шинэ загварууд байх эсэх нь тодорхойгүй байна. Apple ийн өмнөх үйлдлүүдийг зөв таамаглаж байсан KGI секюритиз-ийн шинжээч Мин Чин Күо энэ удаад Apple ирэх 9-р сард гурван шинэ загвар танилцуулна гэж таамаглаж байгаа аж.  Шинэ загварууд Күо-ийн таамаглаж буйгаар бол 6.5 болон 5,8 инчийн OLED дэлгэцтэй  хоёр загвар болон 6,1 инчийн TFT-LCD загвар тус бүр бүгд iphone X ийн адилаар TrueDepth камертай гарна гэж үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж: Newsweek

Сэтгэгдэл үлдээх