Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Удаан яригдсан сурагч болон оюутнуудад зориулсан хямд үнэтэй шинэ Ipad өчигдөр Чикаго хотод зохион байгуулагдсан Apple ийн боловсролыг дэмжих үйл ажиллагааны үеэр танилцуулагдлаа. Энэхүү 9,7 инчийн хэмжээтэй шинэ загвар нь Apple ийн ухаалаг үзэгтэй хослон ажилладгаас гадна арван цагийн батарейн хүчин чадал ,  A10 фиюшн чип , 8 мега пикселийн камер , Touch ID , LTE сүлжээнд ажиллах боломжтой зэрэг үзүүлэлтүүдийг агуулжээ.

Apple ийн Ipod , Iphone болон IOS ийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Greg Joswiak-ийн мэдэгдсэнээр одоогоор нийт зөвхөн боловсролтой холбоотой хоёр зуун мянга гаруй аппликэйшнүүд бэлэн болоод байгаа бөгөөд хоёр жилийн өмнө Ipad Pro-той хамт танилцуулагдсан iworks ийн апп-ууд болох Pages болон keynotes-ийн шинэчлэгдсэн хувилбарууд тун удахгүй Apple-ийн ухаалаг утастай хоршин ажиллах боломжтой болох юм байна. Мөн багш нар хичээлдээ зориулан дижитал ном гаргах боломжтой нэмэлт  функц Pages aпп дээр нэмэгдэх нь.

Тус шинэ загвар нь оюутнуудад 299$-ийн үнэтэйгээр худалдаалагдах бол энгийн хэрэглэгчдэд 329$-ийн үнэтэйгээр хүрэх юм байна. Үүнээс гадна оюутнуудад icloud дээр 200GB хүртэлх багтаамжтай хичээлтэй холбоотой ажлуудаа үнэгүй хадгалах эрх дагалдах аж.

Эх сурвалж: Apple 

Сэтгэгдэл үлдээх