Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Apple компани Verge сайтад хуучин Iphone уудын ажиллагааг үйлдлийн системийн шинэчлэлээр дамжуулан албаар удаашруулдаг байснаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчдээ хүчээр үйлдлийн системээ шинэчлэл хийлгэдэг байсан гэх мэдээллийг няцааж байгаа аж. Мөн энэхүү санатайгаар удаашруулдаг нэмэлт нь хэрэглэгчийн төхөөрөмжийн хэрэглээний насыг уртасган , хамгаалах зорилготой гэжээ. 

Apple компанийн мэдэгдэл:

Бидний гол зорилго бол  үндсэн ажиллагааны доголдолгүй байдал , төхөөрөмжийн хэрэглээний насыг уртасгах гэх мэт хамгийн сайн гэсэн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх юм. Литий Ион батарей нь хүйтэн орчинд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж нь багасч хэрэглэх тусам цэнэглэх чанар нь буурдаг бөгөөд үүнээс улбаалан утас нь өөрөө электрон бүрдлүүдээ хамгаалахын тулд гэнэтийн автомат унтралтуудыг хийдэг. 

Бид өнгөрсөн жил дээрх нөхцөл байдалд үүсч магадгүй гэнэтийн унтралтуудаас сэргийлэхийн тулд  Iphone 6 , Iphone 6s болон Iphone SE загваруудад зориулан зэрэг ажиллаж буй ачааллуудыг багасгах шинэ нэмэлтийг гаргасан. Бид одоогоор энэхүү нэмэлтийг  ios 11.2 үйлдлийн системтэй iphone 7-д зориулан гаргаад байна. Ирээдүйд мөн адил бусад төхөөрөмжүүдэд зориулан тус нэмэлтийг гаргахаар төлөвлөөд байгаа. 

Үүнтэй холбоотойгоор Reddit-ийн нэгэн хэрэглэгчийн мэдээлэлж буйгаар Apple хэрэглэгчдийг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийг шинэчлэхэд хүргэхийн тулд бага баттерейн агууламжтай хуучин iphone-уудын процессорын ажиллагааг бууруулж байж магадгүй гэжээ. Шинээр гарч буй үйлдлийн системийн шинэчлэлүүдийг хийснээр утасны үйл ажиллагаа удааширдаг болохыг Geekbench сайтын хөгжүүлэгч John Poole Iphone 6s , Iphone 7 утаснуудын ажиллагааг ios 10.2.1 болон ios 11.2.0 үйлдлийн системүүд дээр шалгаж үзэн нотолжээ. 

 

Эх сурвалж:  The Verge

Сэтгэгдэл үлдээх