Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

АНУ ын оюуны өмч болон барааны тэмдэгтийн газраас Apple-д эвхэгддэг дэлгэцтэй утасны загварыг ашиглах патентийн зөвшөөрлийг олгосныг мэдэгдсэний дараагаас Apple ойрын хэдэн жилийн хугацаанд тус загварыг танилцуулж магадгүй гэсэн мэдээллүүд цацагдаж эхлээд байна. Bank Of America-ийн хөрөнгийн удирдлагын хэсэг болох Meryll Lynch -ийн мэдэгдэж буйгаар Apple эвхэгддэг дэлгэцийн технологийг хөгжүүлэхээр Aзийн компаниудтай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа аж.

Bank Of America-ийн ахлах шинжээч Wamsi Mohan Ази дахь Apple ийн ханган нийлүүлэгч хэд хэдэн компаниудтай уулзсаны дараа дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Iphone ий өмнөх хэмжээний өөрчлөлтууд борлуулалтыг хурдасгасан нь батлагдсан хэдий ч ирэх намар танилцуулагдах Iphone-ий OLED хувилбарт төдийлөн их өөрчлөлт орохгүй гэж таамаглаж байна. 
Мөн манай эх сурвалжууд-ийн мэдээлэлж буйгаар Apple 2020 он гэхэд эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утсыг танилцуулахаар бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ ажиллаж эхлэсэн.”

Lenovo болон Samsung зэрэг технологийн томоохон компаниуд эвхэгддэг ухаалаг утасны технологийн патентыг сонирхон, концепц загваруудыг хөгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор технологийн мэргэжилтнүүд энэхүү загварыг ухаалаг утасны хөгжлийг дараагийн шатанд аваачих нэг том алхам байна хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: Designboom

 

Сэтгэгдэл үлдээх