Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Германы автомашин үйлдвэрлэгч BMW цахилгаан машины зах зээлд түлхүү төвлөрч эхэлснээ зарлаад байгаа билээ. Үүний илрэл болгон 2025 он хүртэл  24 загварын цахилгаан автомашин танилцуулах болснооч мөн мэдэгдсэн. Харин энэ удаад BMW цахилгаан машиныг утасгүй цэнэглэх төхөөрөмж бүтээснээ танилцууллаа. Ямар ч утасны холболтгүйгээр машин цэнэглэх тус систем нь хоёр хавтангаас бүрдэх ба нэг хэсэг нь машины доод хэсэгт /Car Pad/холбогдон байрлах бол нөгөө хэсэг нь /Ground Pad/ газарт байрлан хоорондоо холбогдох юм байна.

Энэхүү утасгүй цэнэглэгч төхөөрөмж нь 3,2 киловаттаар цэнэглэх хүчтэй бөгөөд энэ нь ямар ч цэнэггүй машиныг бүрэн цэнэглэхэд ойролцоогоор 3-4 цаг зарцуулах юм байна. Мөн энэ төхөөрөмжтэй хамт машины дэлгэцэн дээр машинаа хэрхэн зөв байрлуулахыг чиглүүлэх тусгай программ дагалдах аж.

Эх сурвалж: Uncrate

Сэтгэгдэл үлдээх