Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Их Британийн 162 жилийн түүхтэй “Burberry” загварын ордон сүүлийн 20 жилд анх удаа логогоо өөрчилжээ. Өнгөрсөн шөнө шинэ логоныхоо зургийг тус компани инстаграм хуудастаа оруулсан байна. Өмнө нь “Burberry London” гэсэн бичигтэй байсан бол шинэ лого нь “Burberry London England” гэсэн бичигтэй болжээ.

Шинэ логог Их Британий  арт директор болон график дизайнер Питер Сэвилл бүтээжээ. Питер өмнө нь загвар зохион бүтээгч  Раф Симонсийн хүсэлтээр Calvin Klein-ий бүгд том үсэгтэй логог бүтээж байсан юм.

“Питер бол манай үеийн хамгийн агуу суутнуудын нэг. Шинэ логог бүтээх ажилд түүнтэй хамтран ажилласандаа тун баяртай байна” гэж “Burberry” компанийн бүтээлч захирал Риккардо Тиши хэлжээ.

Шинэ логонд мөн “Burberry” брэндийг санаачлагч Томас Бёрберригийн нэрний “Т”, “В” үсгүүдийг оруулсан байна

The #ThomasBurberry Monogram August 2018

A post shared by Burberry (@burberry) on

Сэтгэгдэл үлдээх