Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

LG энэ долоо хоногийн эхээр 88 инчийн 8К нягтаршилтай OLED тв -ээ танилцуулсан бол олон улсын электроникийн үзэсгэлэн болох CES 2018 ий өмнө урьдаж 150 инчийн HU80KA проекторынхоо талаар мэдээллийг дэлгэлээ. Тус проектор нь 4К нягтаршилтай бөгөөд X box one болон Playstation 4 зэрэг тоглоомын консолуудтай холбогдох HDR 10 технологийн HDR -холболттой юм байна. Загварын хувьд бусад проекторуудтай харьцуулахад гонзгой дөрвөлжин хэлбэртэй болохоор газар тавиад ч хана руу тусгасан болохоор  бөгөөд таазнаас ч мөн дүүжлэн байрлуулж болох аж. 

 Эл HU80KA загарын проектор нь 2500 люмэн гэрлийг гаргах чадалтай бөгөөд хайрцагандаа долоон ваттын хоёр спикэртэй юм байна. Мөн Netflix, Hulu , Youtube зэрэг онлайн платформуудыг интернетэд холбогдон өөрөөсөө цацан гаргах боломжтой.

LG ийн мэдэгдэж буйгаар бол энэхүү проектор нь боломжийн үнэтэй премиум зэрэглэлийн бүтээгдэхүүн гэнэ. Үнийн  хувьд 3000 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхлэх юм байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх