CUE LOUNGE

“UB places” буландаа бид Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй шинэлэг, өвөрмөц, хүртээмжтэй газруудын талаар товч танилцуулах болно. Та бүхэнд хамгийн эхний дугаараа хүргэж байна…

“Тухлахын зэрэгцээ суралц” гэх уриатай нэгэн лоунж сонирхлыг минь ихээхэн татав. Их хотын залууст энэ оны нэгдүгээр сард үүд хаалгаа нээсэн “CUE+” лоунж, бар үйлчлүүлэгчиддээ найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ олон чадварт суралцах таатай нөхцөлийг бий болгосон байна.

Та CUE+ лоунжд зочилсоноор найз нөхдийнхөө хамт түүхий кофег хуурч бэлтгэдэг хамгийн чанартай /миний л хувьд/  Peaberry coffee house-ийн шинэхэн кофег амтлан тухлангаа шатар тоглож оюунаа уралдуулах, гитар тоглож сурах болон биллярд тоглож багагүй хөдөлгөөн хийх, тэр ч бүү хэл өөрөө DJ хийх боломжтой.

Сонирхуулахад: Дунджаар 70 кг жинтэй хүн 1 цаг биллярд тоглоход 171 орчим ккал шатаадаг байна.

billiard

Нийт 45 хүний суудалтай энэхүү лоунж, баранд тэмдэглэлт өдрүүдийн онцгой босоо хүлээн авалт, найз нөхдийн уулзалт цуглаан зохион байгуулдаг бөгөөд гайхалтай тохиромжтой, дэгжин, шинэлэг шийдэл агуулсан хар, цагаан өнгөний хослол бүхий засалтай ажээ. хар цагаан өнгөний хослол илүү тансаг үзэмжтэй агаад таатай мэдрэмжийг төрүүлж байлаа.

interior

Монголын шилдэг DJ нар, бартендэрүүд, тогооч нартай хамтран төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа залуусын сонирхлыг татахуйц олон “гэнэтийн бэлгүүд”-ийг задлах болно гэх сэтгэл сэргээм нууцаасаа “CUE+” лоунжийн зохион байгуулагч ноён Батзаяа хуваалцсан юм.

Олны таашаалд нийцсэн өндөр үнэлгээтэй “Уух зүйлс”-ээс бүрдсэн менюг харахад цомхон бөгөөд залууст хүртээмжтэй санагдаж байлаа.

_MG_2110

“CUE+”-аас цаашид зохион байгуулагдах өвөрмөц, сонирхолтой үйл ажиллагаа бүрийн мэдээллээс  хоцрохгүй байхыг хүсвэл тэдний нүүр номон дах хуудсыг дэмжихээ битгий мартаарай.

Залуусын өнгө төрхийг тодорхойлохуйц, таатай орчин бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж буй “CUE+”-ийн залуусдаа амжилт хүсье.

123

Цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хэнд ч “CUE+” лаунжийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сэтгэгдэл үлдээх