Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Кино ертөнцөөс хэсэх хугацаанд завсарлагаа аваад байсан Жим Кэрри триллэр кинонд цагдаагийн дүрээр эргэн ирлээ. Alexander Avarness ийн найруулсан тус кинонд Тэйдэк /Жим/ гэх цагдаа нууцлаг , бараан хэргийг илрүүлэхээр мөшгих явцдаа хэргийн сэжүүрүүд  Кристов Козлов гэх зхиолчийн алдартай роман дээр гардагтай ижил болохыг олж мэднэ. Козловыг тус жигшмээр хэрэгтэй холбоотой гэдгийг батлах явцдаа Тэйдэк өөрийгөө бага багаар Козлов болон түүний секс клубт ажилладаг найз охинп эзэмдүүлж эхлэнэ.

Dark Crimes 4-р сарын 19-оос эхлэн DIRECTV ээр гарах бол 5-р сарын 11-ээс эхлэн кино театруудад нээлтээ хийх юм байна. Ингээд инээдмийн киноны домог болсон жүжигчдийн нэг Жим Кэрри ямар төрлийн дүр бүтээснийг доорх трэйлэрээс үзэцгээе.

Сэтгэгдэл үлдээх