Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй спорт гэгддэг хөл бөмбөгийн дэлхийн аварга эхэлж бүх нийтийг хөл бөмбөгөөр амьсгалуулж эхлэхэд өрдөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн 6-р сарын 14 иас 7-р сарын 17-ий өдрүүдэд ОХУ -ын найман хотуудад хуваагдан зохион байгуулагдах юм. Тэмцээний үеэр дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөг сонирхогч фанатууд өөрсдийн багийг хөгжөөн дэмжихээр цуглан олон сонирхолтой бооцоонуудыг тавих нь тодорхой бизээ.  Энэ бүгдийг илүү зугаатай болгохоор EA sports ийн тоглоом болох FIFA 18 энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтуудын талаарх таамаглалаа дэвшүүлэн Францыг энэ удаад аврага болон хэмээн таамаглажээ. 

FIFA-ийн тоглоом өмнөх дэлхийн аврагууд болох 2010 болон 2014 оны дэлхийн аврагуудад Испани болон Герман түрүүлнэ гэдгийг зөв урьдчилан тааж байсан юм. FIFA 18 ийн гаргасан бусад таамаглалууд. 

  • Финалд Герман болон Франц хоёр үлдэх ба Франц ялна. 
  • Дэлхийн аваргыг зохион байгуулагч улc болох ОXУ –ын баг эхний шатанд Испанид 3-1 ээр ялагдал хүлээнэ. 
  • Бельгийн баг хоёр дах хэсэгт Бразилийн багийг 2-0 ээр ялна. 
  • Германий баг хэсэгтээ Коста –рика , Колумбыг ялсны дараагаар хагас финалд Испанийг 3-1 ээр ялна. 
  • Испанийн баг Бельгийн багийг 2-1 ээр ялж гуравдугаар байранд орно. 

Мөн EA sports энэ удаагийн дэлхийн аврагатай холбогдуулан оролцогчид өөрсдийн таамгийг гар утас , консол , болон компьютер дээрээсээ оруулах боломжтой нэмэлтийг тогломоондоо нэмэлтээр оруулах юм байна. Тус таамгаа дэвшүүлэх тоглоомонд ялсан оролцогчидийг сонирхолтой шагналууд хүлээж байгаа гэнэ. 

Сэтгэгдэл үлдээх