Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

HBO ийн хамгийн алдартай цуврал болох “Game of thrones”-ийн сүүлийн бүлэг дэлгэцнээ гарч эхлэхэд нэг жилийн хугацаа үлджээ. Олон сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан тус цувралыг бусдаас өвөрмөц болгодог олон зүйлсийн нэг нь чухал дүрүүдийн харуусмаар үхэл юм. Үзэгчид бид сүүлийн бүлэгт ямар дүрүүд үгүй болж , хэрхэн төгсөх талаар өөр өөрсдийн олон төрлийн таамаглал дэвшүүлж суух зуур Data Robot -д ажилладаг өгөгдөл судлаач Тэйлор Ларкин бий болж болох үр дүнг тооцоолдог алгоритм зохион бүтээжээ.

Үүнийг хийхийн тулд Ларкин уншигчийн бүтээсэн Wiki хуудаснаас Game Of thrones цувралын эх зохиол болох Жорж Р .Р. Мартины  “Song of ice and fire” номон дээрх 2000 амьд бөгөөд үхсэн дүрүүдийн нас , хүйс , гэр бүл ,  угсаа , хэргэм зэрэг гэх мэт мэдээллийг цуглуулж шинжилжээ. Тус өгөгдлүүд дээр машин өөрөө суралцах /machine learning/ технологийг ашиглан дараах үр дүнгүүдийг боловсруулан гаргажээ.

Гэвч эдгээр үр дүнгүүд нь зөвхөн номон дээрх үйл явдлын дата мэдээлэл дээр шинжилгээ хийгдэн гарсан үр дүн юм.

8 дугаар бүлэгт үхэх хамгийн өндөр магадлалтай дүрүүд:

Daenerys Targaryen –   83.77%-ийн үхэх магадлалтай
Jaime Lannister – 72.91% – ийн үхэх магадлалтай
Tyrion Lannister –  70.76% – ийн үхэх магадлалтай
Bran Stark –   66.02% – ийн үхэх магадлалтай
Cersei Lannister –    60.39% – ийн үхэх магадлалтай
Jon Snow –  58.99% – ийн үхэх магадлалтай
Euron Greyjoy –   54.95% -ийн үхэх магадлалтай
Sansa Stark – 50.28% -ийн үхэх магадлалтай
Arya Stark –  49.04% – ийн үхэх магадлалтай
Gendry – 39.87% – ийн үхэх магадлалтай

Сэтгэгдэл үлдээх