Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

HBO сувгийн “Game of thrones” цуврал хийц болон үйл явдлын зохиолоороо ямар ч зөгнөлт цувралаас илүү гэдгийг тус цувралыг үздэг хүн бүр батлах биз. Гэсэн хэдий ч HBO хамгийн алдартай цувралаа урьд өмнөхөөсөө илүү сонирхолтой  болгохоор хичээн ажиллаж байгаа бололтой. 

Game of thrones ийн туслах найруулагч Жонатан Квийнлан ийн Инстаграм дээрээ нийтэлсэн тэмдэглэлийн дагуу бол Game of thrones ийн баг цувралын найм дахь бүлгийн нэгэн томоохон тулааны хэсгийн зураг авалтыг хийхийн тулд 55 өдрийг зарцуулжээ. Одоогоор устгагдсан тус тэмдэглэл дээрээс мэдэгдээд байгаа бусад зүйл бол тус тулааны зураг авалт гурван өөр газар хийгдсэн ба үзэгчдийн урьд өмнө харж байгаагүй зүйлийг харуулна гэдэгтээ итгэлтэй байгаа явдал юм. 

Сэтгэгдэл үлдээх