Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн Хавар GQ ийн танилцуулсан “Америкийн шилдэг эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгчид” хөтөлбөрт олон улсын дизайнеруудын нэрс цөөхөн багтсан билээ. Анх 2007 онд санаачлагдан эхэлсэн  Америкийн эрэгтэй хувцас загвар зохион бүтээгчдийг дэлхийн загварын тавцанд танилцуулах зорилготой тус хөтөлбөр  “Дэлхий дээрх хамгийн догь дизайнерууд” гэсэн нэршилтэйгээр илүү өргөн цар хүрээг хамран үргэлжлэхээр болсон байна. 

Энэ жил тус хөтөлбөрийн дагуу GQ болон GAP хамтран лимитэд загваруудтай капсул коллекцийг худалдаанд гаргахаар Францйин AMIБрүүклиний Kinfolk болон Токиогийн United Arrows & Sons зэрэг брэндүүдийг элсүүлэн авч, загвар зохиогч тус бүр битүү захтай даавун цамц , богино ханцуйтай цамц , хөвөн даавуун хувцас /деним/ , акксессуар зэрэг бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн уран төсөөллийг ашиглан бүтээх даалгавар өгчээ

GQ ийн ерөнхий редактор Жим Нелсоний мэдэгдэж буйгаар:

“Бид хамтралын цар хүрээг өргөжүүлж олон улсад гаргах нь энэ төсөлд илүү өнгө, хүч нэмсэн үйл явдал болно гэдгийг мэдэж байсан , энэ жилийн загвар зохион бүтээгчид мань ч үүнийг хийж чадсан. Одоо хамгийн гоё хэсэг нь явагдах болно: Эдгээр хувцаснууд тун удахгүй GAP-ийн дэлгүүрүүдээр зарагдаж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. 

Тус капсул коллекци нь 9-р сарын 26 наас эхлэн GAP ийн дэлгүүрүүд болон онлайн худалдааны сайтуудаар танилцуулагдаж эхлэх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх