Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хэдэн сарын өмнө Хьюстон Рокетс багийг зарах болсноо одоогийн эзэмшигч нь зарлаж байсан билээ. Тэгвэл удаан хугацааны туршид тус багийг эзэмшихийг хүсэж байсан Хьюстон хотын тэрбумтан Тилман Фертита тус багийг 2,2 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Тилман Houston Chronicle сонинд өгсөн ярилцлагадаа энэ багтай хамтран ажиллах нь түүний мөрөөдөж байсан зүйлсийн нэг хэмээн дурджээ.

“Би Houston Rockets багийн дараагийн эзэн болсондоо туулийн баяртай байна. Mөрөөдлүүдийн минь нэг биеллээ олсон үйл явдал боллоо. Эцэст нь NBA ийн зөвшөөрлийн үйл явцыг хүндэтгэн хэлэхэд  өөрийн хайртай хот болох Хьюстон хотод энэхүү боломжийг эдэлж байгаадаа сэтгэл минь их хөдөлж байна.”

Тилманы үүсгэн байгуулсан Landry Inc нь АНУ даяар ойролцоогоор 500 гаруй зочид буудал , ресторан , казиногийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг томоохон компани юм. Анх 1993 онд Тилман Houston Rockets багийг худалдаж авахаар оролдсон боловч одоогийн эзэн болох Leslie Alexander-ийн санал болгосон үнэд даруулсан юм. Мөн ташрамд дурдахад энэ удаагийн худалдан авалт нь NBA ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй худалдан авалт боллоо. Үүний өмнөх хамгийн өндөр дүнтэй худалдан авалтыг Steve Balmer– Лос Анжелес Клипперс багийг 2 тэрбум ам.доллараар худалдан авахдаа хийж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх