Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хамгийн том харилцаа холбооны хэрэгсэл үйлдвэрлэгч Huawei групп ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийн хоёр дохь том байгууллага боллоо.  Counterpoint Research консалтингийн компанийн мэдээлэлж буйгаар Huawei-ийн  ухаалаг утасны өнгөрөн зургаа, долдугаар сард хийсэн борлуулалт Iphone ий борлуулалтыг гүйцэж Samsung ийн араас нэхэж эхэлсэн байна. Технологийн мэдээ хүргэдэг The Verge сайтын онцолж буйгаар  сайжруулсан дэлгэц болон өндөр хүчин чадалтай камерний ачаар Huawei ийн олон улс дах нэр хүнд нэлээд өссөн бөгөөд энэ жилийн хамгийн шилдэг камертай ухаалаг утсаар Leica x Huawei Mate 9  нэрлэгдээд байгаа аж. Huawei ухаалаг утасны нийт борлуулалтаараа Apple ийнхыг гүйцсэн хэдийч  Iphone 7 болон Iphone 7 plus зэрэг утаснууд хамгийн өндөр борлуулалттай загварууд хэвээр байгаа юм .

Сэтгэгдэл үлдээх