Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Мөсөн зочид буудал

Шведэд жил бүрийн өвөл баригдаж, хавар болоход хайлж алга болдог энэхүү гайхалтай мөсөн зочид буудал түр зуурын хэдий ч ихээхэн сэтгэл булаам ажээ. Torne River-ийн орчмоос авчирсан хоёр тонн гаруй хэсэг мөсөөр инженерүүд болон уран бүтээлчид үр ухаанаа хослуулан зочид буудалд дугуй хэлбэрийн үүдний өрөө, өвөрмөц содон өрөөнүүд болон хүлээн авалтын хэсгийг ч бүтээдэг байна.

Дотор температур хасах 23 градус орчим байдаг тул зочид зориулалтын тусгай тоноглосон дулаан хувцастай байрлаж, унтахдаа Арктикийн унтлагын тусгай хөнжилд унтдаг байна. Зочид буудалд мөсөн цуглааны байр, мөсөн бар, мөн нарны эрчим хүчийг нөөцлөх нөөцлүүр байдаг зэрэг зарим хэсэг бүтэн жилийн турш ажиллах чадвартай байдаг нь бусад улиралд ч илүү олон хүмүүст мөсөн дээр шөнийг өнгөрөөх боломж олгох болно.

Сэтгэгдэл үлдээх