Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Марвелийн синематик ертөнцийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох Авенжерсийн Таностой хийсэн тулааны үеэр Ant-man , Wasp нар хаана байсан талаар Aвенжерсийн гишүүд асуусан промо видео цацагдсаны маргааш нь Марвел студиэс хариулт болгон Ant-man болон Wasp-ийн хоёр дах албан ёсны трэйлэрийг цацлаа.

Ant-man болон Wasp-ийн киноны үйл явдал Infinity War ийн өмнө болж байгаа хэдий ч шинэ трэйлэр тэд яг юунаас болж Infinity War дээр гарч ирээгүйг харууллаа. Ant-Man болон Wasp-ийн үйл явдал Ахмад Марвелийн дараагаар орох өндөр хүлээлттэй кинонуудын нэг байгаа тул Марвелийн фэнүүдийн хувьд алдаж болохгүй кинонуудын нэг юм.

Энэ удаагийн шинэ ангид өмнөх ангийн жүжигчдийн бүрэлдэхүүн дээр Валтон Гоггинс ,Лаурэнс Фишбөүрн болон Мишел Пайфэр нар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тус ангийн дайсан болох Ghost ийн дүрд Ready Player one-д тоглосон Ханна Жон Камен тогложээ.

Ингээд шоргоолжин хүн болон хэдгэний сонирхолтой үйл явдлаас цухас дэлгэсэн трэйлэрийг үзэцгээе. Мөн та ирэх жил нээлтэ хийх Ахмад Марвелийн цацагдсан зургуудыг үзээгүй байгаа бол ЭНД дарж үзээрэй.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх