Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Infinity War -ийн үйл явдал Марвелийн үзэгчдийг цочролд оруулаад удаагүй байхад тус ангийн найруулагчид болох Руссо Ах дүүс буюу Антони Руссо болон Жое Руссо интернетээр ирэх шинэ ангиуд болон Infinity War-ийн талаар олон сонирхол татсан мэдээллүүдийг дэлгээд байна.

SPOILER ALERT

Өмнө нь бид та бүхэнд Жое Руссо хэрхэн Гамора болон Таносын талаар дэлгэсэн мэдээллийг хүргэж байсан бол энэ удаад Руссоийн ах дүүс яагаад Captain Marvel-ийг Infinity War -д оруулаагүй талаараа тайлбарласныг хүргэж байна. Captain Marvel -ийн билэг тэмдгийг Infinity War ийн пост кредит хэсэгт цухас харуулсан учир нь түүнийг ирэх 2019 оны 5-р сард нээлтээ хийх  Avengers ийн сүүлийн анги хэмээн яригдаж байгаа хэсэгт хадгалсан бололтой.  Happy sad confused подкастын үеэр Антони болон Жое нар Infinity War ийн төгсгөл болон Captain Marvel -талаар ярихдаа дараах тайлбарыг хийсэн байна.

Жое хэлэхдээ : “Бид түүнийг танилцуулахыг хадгалж байгаа. Бид ч мөн адил түүнийг infinity War-д оруулахыг хүссэн ,  Энэ бол бидний хувьд үнэхээр бүх зүйлээ зориулах ёстой чухал ажил , Бид энэхүү төгсгөлд үнэхээр бүх зүйлээ зориулахыг хичээсэн.

Иус тайлбараас үзэхэд Руссо ийн ах дүүс Авенжерсийн төгсгөлийг үнэхээр урд хожид байгаагүй дуулиантайгаар төгсөгхийг хүссэн бололтой

Оскарын шагналт жүжигчин Брий Ларсон-ий тоглосон Captain Marvel -ийн танилцуулга кино ирэх 2019 оны 3-р сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нээлтээ хийх бол Avengers-ийн 4 дөх анги 2019 оны 5-р сарын 4 нд нээлтээ хийх юм.

Ирэх жилийн хавар дэлхий даяараа Марвелаар амьсагалахнээ.

Сэтгэгдэл үлдээх