Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өчигдөр Тайпэй хотод болж өрнөсөн Computex арга хэмжээний үеэр Intel Core X цувралын процессоруудаа танилцууллаа. Энэхүү цувралын онцлох цэг мэдээж 18 цөмтэй 36 салбар үйлдэлтэй /Thread/ Intel i9-7980XE процессор байлаа.

1999$ ийн үнэтэй тус процессор нь энгийн хэрэглэгчдийн хувьд хэтийдсэн үнэтэй боловч Intel , AMD хоёрын хоорон дахь CPU бүтээх өрсөлдөөнд Intel-ийг буцаан тэргүүлэх байр сууринд авчирлаа. Энэ сарын эхээр танилцуулагдсан 16 цөмтэй , 32 салбар процессортой AMD Ryzen Threadripper  өчигдрийг хүртэл хамгийн хүчтэй процессорт тооцогдож байсан бол сар хүрэхгүй хугацаанд Intel өөрийн байр суурийг буцаан авч байгаа бололтой. Core X i9 цувралын бусад 10-16 цөмтэй процессорууд  999$ –  1699$ үнэтэйгээр худалдаалагдах нь. Бүх i9 процессорууд 3.3 GHz суурь хурдтай ба Turbo Boost 2.0 тойгоор 4.3 GHz , Turbo Boost Max -ай 4.5 GHz хүртэл хурдаа нэмэгдүүлэх боломжтой аж.

Эх сурвалж : Tech Crunch

Сэтгэгдэл үлдээх