Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Iphone ийнхоо үйлдлийн системийг шинэчилж ios 11 болгосны дараа таны баттерей зарцуулалт мэдэгдэхүйц хэмжээгээр ихэссэн бол энэ зөвхөн танд тохиогоод байгаа асуудал биш. Бүрэн цэнэглэгдсэн Iphone 7 plus утас өмнөх үйлдлийн систем дээр бүтэн өдөржин ажиллах чадалтай байсан бол шинэчлэлт хийсний дараа ердөө хэдхэн цаг болж буурсан явдлууд нэлээдгүй бий болжээ.

Баттерей зарцуулалт өссөн гол шалтгаан нь  Apple-ийн шинэчилсэн үйлдлийн систем болох ios 11 нь таны утсан дээрх аппликэйшнүүдийг ашиглаагүй байгаа үед хүртэл интрнетеес мэдээлэл татаж, тасралтгүй шинэчлэлт хийдэг горимыг автоматаар ажиллуулах нөхцөлд оруулсантай холбоотой. Энэхүү шинэчлэл нь магадгүй таны байнга ашигладаг зарим аппуудад хэрэгтэй хэдий ч утсан дээр тань байгаа бүх аппуудад бол зайлшгүй хэрэгтэй зүйл биш байх.

Аппудын мэдээлэл татах автомат шинэчлэлтийг зогсоосноор өмнөх үйлдлийн системтэй ижил хэмжээний баттерей зарцуулалтыг буцаан бий болгох юм.

Автомат шинэчлэлтийг хязгаарлах алхмууд:

  1. Settings рүү орно
  2. General хэсэг рүү орно
  3. “Background app refresh” хэсэг рүү орно
  4. Мэдээллээ байнга шинэчлэх шаардлагагүй аппудыг идэвхгүй болгоно.

Ингээд л гүйцээ.

 

Эх сурвалж: Quartz

Сэтгэгдэл үлдээх