Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Apple -ийн удирдлагууд шинээр гарсан Iphone болон IOS үйлдлийн системтэй холбоотой ямар нэгэн алдаа, цоорхойг илрүүлсэн тохиолдолд 250.000 ам.доллараар шагнахаа мэдэгдсэн ба хэсэг байгууллагууд iphone-ийг jalbreak хийж чадсан тохиолдолд 1,5 сая доллар хүртэлх мөнгө өгөхөө амалсан байна. Ямар нэгэн шинэ технологийн нууц болон алдаануудын талаарх мэдээлэл худалдаж авдгаараа алдартай Zerodium гэх компани нь дээр дурдсан үнээр Apple ийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээлэл болон jailbreak хийх аргуудыг худалдаж авах хүсэлтээ мөн илэрхийлсэн байна. Zerodium ийн үүсгэн байгуулагч Chaouki Bekrar ийн мэдэгдэж байгаагаар мэдээлэлд өгөх шагналын дүн  нь өшөө илүү өсөх боломжтой бололтой – “Бидний ард томоохон худалдан авагчид болон хэрэглэгчид байдаг, манай  худалдан авалтын төсөвийг зарим талаар хязгааргүй гэж хэлж болно” . Өөрсдийгөө хамгийн сайн хамгаалалттай утсанд өргөмжилсөн Blackberry-г эс тооцвол Iphone-ийг хамгийн нарийн хамгаалалттай ухаалаг утсанд тооцдог, тийм ч учраас олон олон хувийн компаниуд iphone-ий алдаатай холбоотой мэдээллийг худалдаж авахыг хүсэж буй нь гайхах хэрэг биш юм.

Сэтгэгдэл үлдээх