Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Цахиурын хөндийн технологийн гигант Apple ийн хувьцааны үнэлгээг урд хожид байгаагүй өндөр үнэлгээнд хүрлээ.  АНУ-ын цагаар нэг дэх өдрийн өглөө хөрөнгийн бирж нээгдэхэд нэгж хувьцааны үнэлгээг 168.07 ам.долларт хүрснээр нийт компаний үнэлгээ  860 тэрбум ам.доллар болсон байна.  Энэхүү хувьцааны үнийн өсөлт нь 10-р сарын 27 ноос эхэлсэн Iphone X ийн урьдчилсан захиалгын эрэлттэй холбоотой бөгөөд энэ удаагийн өсөлт нь өнгөрсөн 9 сард хамгийн өндөрт хүрээд байсан нэгж хувьцааны үнэлгээ болох 164.94 ийг даваад байгаа юм.

Түрүү долоо хоногт эхэлсэн урьдчилсан захиалгын дараа шинэ iphone ердөө хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ. Судлаачид Iphone  X өмнө нь гарч байсан iphone уудаас илүү өндөр үнэтэй гарч байгаа нь зарим боломжит худалдан авагчдыг үгүй хийж магадгүй гэсэн таамаглал няцаагдсан гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх