iPhone 7-д байж болох шинж чанаруудын талаар Японы макотакара болон бусад сайтууд онцолжээ

Макатакарагийн тодорхойлсноор iPhone7 утасны урт болон хэлбэр нь iPhone6-тай төстэй байх ба 1.1мм-р хөнгөн буюу 6.1мм-н зузаантай байх гэнэ ээ. Түүнчлэн iPhone Flush линзтэй камертай болох ба чихэвчний оролтыг хасна гэж үзэж байна. Өмнө нь яригдаж байснаар цэнэглэгчийн оролтыг илүү нарийн болж өгөх бөгөөд утасны жинг багасгах зорилгоор юм. Гэхдээ шинэ төрлийн цэнэглэгч нэвтрүүлэхгүй гэж яригдаж байна.

Технологийн  дэвшлийг ашиглаж дууны чанарыг сайжруулахын тулд стерио спекр байрлуулж өгсөн ба iPhone7-г усны хамгаалалттай гарна гэсэн цуурхалаас ямар ч гэсэн металл материалыг ашиглаж байгаа гэдэг нь үнэн байна. Гэхдээ японы сайтууд энэ цуурхалыг худал гэж үзэж байгаа ба одоогоор Apple-д металл материал ашиглах төлөвлөгөө байхгүй гэжээ.

iPhone 7 Plus-н талаар бас нэгэн яриа байгаа нь iPhone7-с ялгаатай нь энэ утас 2 камертай байна гэсэн юм. MyDrivers’s-ийн тайланд тулгуурлан iPhone 7 Plus-ийг iPhone Pro хэмээн нэрлэж магадгүй гэсэн таамаглалууд мөн газар аваад байна.

9T05Mac-н тайланд Apple iPhone 7-д зориулж чихэвчний загвар болон утсыг шинэчилж магадгүй гэж үзэж байгаа юм. Эдгээр чихэвчүүд нь хамгийн өндөр чанартай дугаралттай байж чадах юм. iPhone 7 нь энэ жилийн сүүлийн улирлаар танилцуулагдаж магадгүй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх