Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 

Өнгөрсөн зургаан сард анхны албан ёсны зурагт хуудсаа олон нийтэд дэлгэснээс хойш хагас жил хүлээлгэсний эцэст  шинэ ангийн анхны тийзэр бичлэгийг үзэх боломж олголоо. Энэ удаагийн ангид 2015 онд нээлтээ хийсэн өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох Chris Pratt болон Bryce Dallas Howard нар дээр  Toby Jones, Justice Smith, Rafe Spall, Ted Levine, Daniella Pineda, Geraldine Chaplin , James Cromwell гэсэн бүрэлдэхүүн жүжигчдийг багт нэмэгдэн оржээ.

Энэ дөрөв дэх өдөр цацагдахаар мэдэгдээд байгаа үндсэн трэйлэрийн тийзэр бичлэг дээрээс Chris Pratt динозавруудаас гадна дэлбэрч буй галт уулаас зугтаж буй харагдаж байна. Ирэх 2018 оны 6-р сарын 22-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа тус киноны продюсероор Frank Marshall болон Steven Spielberg нар ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх