Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Твиттер дээрх маргаан , загварын салбар дах шинэ ажлууд гээд олон зүйлийн эцэст Каnye West хөгжмийн салбартаа эргэн ирж өнгөрөгч амралтын өдрүүдээр Ye цомгоо гаргалаа. Тус цомгийн дуунуудыг сонсох тусгай үдэшлэг зохион байгуулагдан нэлээд олон одод нэг дор цуглан Kanye-ийн шинэ хөгжмийн амжилтыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Kanye тус шинэ цомогтоо өөрийгөө сэтгэцэийн bipolar эмгэгтэй талаар дурдсан “Yikes” дууг багтаажээ.

Өөрийн сэтгэл мэдрэлийн талаарх асуудлыг Kanye радиогийн хөтлөгч Big Boy ийн шоунд орохдоо ярилцжээ. Тус ярилцлагын үеэр Kanye West өөрийн сэтгэл мэдрэлийн талаар дараахыг мэдэгдсэн байна:

“Би хувьтай бас маш их азтай, яагаад гэвэл бусад сэтгэцийн эмгэгтэй Kanye west биш хүмүүсийн талаар бодолдоо, тэд над шиг цомог гаргаад бүх зүйл сайхан байгаа мэт явж чадахгүй. Миний яг ТМZ дээр хийсэн зүйлийг яг хийдэг хүмүүсийн талаар боддоо , тэд тэр зүйлсээ ажил дээрээ ч хийлээ гээд. Гэвч хоёр дах өдрийн өглөө тэд ажил дээрээ ирээд халагдсанаа мэдээд хийсэн зүйлээ буцааж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас бурхан надад үүнийг намайг 40 хүрэхэд өгсөн бололтой. Би 39 нас хүртлээ хэзээ ч сэтгэл мэдрэлийн хувьд асуудалтай гэж оношлогдож байгаагүй. Гэвч цомог дээрээ хэлсэнчлэн энэ бол сул тал биш , энэ бол супер хүч чадал.”

Kanye мөн өөрийнхөө шинэ цомгийг яагаад “Ye” гэж нэрлэсэн талаараа тайлбарлажээ.

Ye -гэх үгийг Библ дээр хамгийн их ашигладаг гэж би боддог. Библ дээр Ye гэдэг нь You /чи/гэсэн үг тиймээс би бол чи /you/ , би бол бид , энэ бол бид. Энэ нь Kanye гэдгээс эхтэй , юу гэсэн үг вэ гэвэл цорын ганц гэсэн үг , Ye байна гэдэг нь бидний сайн , бидний муу , бидний будилсан гээд бүх зүйлийн тусгал байх юм. Энэ цомог бол бидний хэн гэдгийн тусгал юм.

/Kanye үнэхээр сэтгэцийн хувьд асуудалтай бололтой/

түүний шинэ цомгийн дуунуудын хэсгүүдийг доор байгаа тоглуулагчаас сонсоорой.

Сэтгэгдэл үлдээх