yeezy

Зураг дээрх загвар бол Kanye West болон ADIDAS нарын өнгөрсөн онд хамтран гаргасан Yeezy юм. Тэдний түншлэлийн дараагийн төвшинд “Adidas + Kanye West,” нэртэй өргөжүүлэлт хийхээр  төлөвлөж байна.  Тус өргөжүүлэлтэд шинээр нээгдэх жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн нээлт, үйл ажиллагааны танилцуулгууд болон Performance нэр төрлийн бүтээгдэхүүнд болон янз бүрийн дагалдах хэрэгслүүд багтах аж. Германы спорт хувцас, хэрэглэлийн тэргүүлэгчдийн нэг болох  Adidas ийн мэдээлэлж байгаагаар “Kanye West болон Adidas тусгай багийнхан хамтдаа гайхалтай байж чадсан, тэд Yeezy брэндийн хөгжүүлэлт, сайжруулалтаар тэргүүлж чадна” гэж хэлжээ. Өргөтгөх төлөвлөгөө нь Adidas-ийн хувьд ялгаатай үйлчилгээ үзүүлдэг жижиглэн худалдааны дэлгүүрүүд байна гэдгээрээ онцлогтой байна гэнэ. Мөн Adidas + Kanye west ирээдүйд гаргах бүтээгдэхүүндийнхээ хэрэглээний хэв маягийг илү өргөтгөн performance нэр төрөлд багтах бүтээгдэхүүнүүдийг спорт болон энгийн гадуур хуцаслалтанд зориулан гаргах төлөвлөгөөтөй байгаа аж

Эх сурвалж: Hypebeast 

Сэтгэгдэл үлдээх