Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Toyota компаний тансаг зэрэглэлийн авто машин үйлдвэрлэгч салбар болох Lexus компани анх удаагаа өөрсдийн нэрийн тансаг зэрэглэлийн LY650 дарвуул онгоц гаргахаар болсноо мэдэгдлээ. Хорин метрийн урттай энэхүү дарвуулт онгоц нь lexus-ийн алдарт “L finesse” загвараар хийгдэх ба үндсэн үйлдвэрлэлийг АНУ-ын Висконсин мужид байрлах хөлөг онгоц үйлдвэрлэгч Marquis Larson хариуцан үйлдвэрлэх юм байна.

Lexus компаний гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Шигэки Томояма энэхүү LY650 онгоцны талаар “Энэхүү онгоц нь Lexus компаний усан далайн зах зээл рүү гарах эхний алхмуудын нэг болж мөрөөдлийн мэт тансаг амьдралын хэв маягийг хэрэглэгчиддээ хүргэх зорилготой” хэмээжээ. Мөн Lexus компаний ерөнхийлөгч Ёшихиро Сава  энэхүү хөлөг онгоц нь хэрэглэгчдэд илүү гайхалтай , инновацилаг мэдрэмжийг өгнө гэж найдаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх