Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Лью Вьютоны өмнөх эрэгтэй хувцасны ерөнхий дизайнераар ажиллаж байсан Kim Jones LVMH группийн эзэмшилд харьяалагддаг Dior Homme-ийн шинэ бүтээлч захирлаар томилогдсоноос хэдхэн өдрийн дараа Virgil Abloh-г Лью Вьюттоны шинэ эрэгтэй хувцасны ерөнхий загвар зохион бүтээгчээр ажиллах болсныг зарлалаа. 

Abloh Лью Вьюттоны шинэ эрэгтэй загвар зохион бүтээгчээр  томилогдсоноор Францын тансаг зэрэглэлийн загварын ордонгуудын түүхэн дэх гурав дахь хар арьстай ерөнхий дизайнер болж байгаа юм. Түүнээс гадна Balmain-ий бүтээлч захирлаар Oliver Rousteing ажилладаг бөгөөд өмнө нь Ozwald Boateng 2003-2007 оны хооронд Givenchy -ийн эрэгтэй хувцасны ерөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан юм. 

Abloh өнөөдрийн албан ёсны мэдэгдлийн өмнө Jones ийг орлож магадгүй гэсэн цуурхал аль хэдийн дэгдээд байсан юм. Учир нь Kim Jones Лью Вьюттоныг орхих болсноо зарласан өдрөө Abloh-ийн гарын үсэгтэй Off-White™ x Air Jordan 1 -ий зургийг “Thanks Virgil , BIG LOVE” гэсэн гарчигтайгаар өөрийн инстаграмм хаяг дээр нийтэлсэн байсантай холбоотой юм. 

 

A post shared by @virgilabloh on

Сэтгэгдэл үлдээх