Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Саяхан л Wiz Khalifa-ийн “See You Again” PSY -ийн “Gangnam Style“-ийн рекордыг эвдэн Youtube-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй видеогоор нэрлэгдээд байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Daddy Yankee болон Luis Fonsi-ийн “Despacito” дууны клип Wiz-ийн рекордыг шинэчлэн хамгийн их үзэлттэй видео боллоо.

Youtube-дээр ойролцоогоор  2,997,000,000 үзэлттэй байгаа “Despacito” дуу 12 долоо хоногийн турш Биллбордын Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн ба одоогийн байдлаар Ed Sheeran-ий “Shape of you” дуутай энэ жил Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн хугацаагаараа тэнцчихээд байгаа юм. Энэ дуу мөн нэгдүгээр сараас хойш нийт 4,6 тэрбум удаа цацалт хийгдсэнээр нийт дэлхий даяар хамгийн их цацалт хийгдсэн дуу болоод байгаа юм.

@daddyyankee reacts to #Despacito's new record

A post shared by Billboard Latin (@billboardlatin) on

Сэтгэгдэл үлдээх